Төрийн думын анхны бүгд хуралдаан  өнөөдөр болж депутатууд  Кремлийн Тамгын газрын дарга асан Сергей Нарышкиныг    доод танхимын  тэргүүнээр сонголоо. Энэ шийдвэрийг Төрийн думд сонгогдосон  “Нэгдсэн Орос”намын 238 депутат бүрэн дэмжив. Ийм тооны суудлыг тус нам парламентад авсан юм. Түүнийг сонгогдохын эсрэг 88 депутат саналаа өгчээ. Түдгэлзсэн хүн  үгүй.  Санал хураалтын дүнд Нарышкин  ОКН, ОЛАН болон ШО намуудаас нэр дэвшигчдийг тэргүүлжээ. Тэрээр өөрт нь итгэл  хүлээлгэсэнд талархал илэрхийлж,  бүх депутатуудын гар нийлсэн, санаачилгатай ажиллагаанаас  Төрийн думын үр бүтээлтэй үйл ажиллагаа шалтгаалах болно гэж цохон  тэмдэглэв.  Нарышкин цааш хэлэхдээ:  ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны улсын хуралд пүрэв гаригт ирүүлэх илгээлтэндээ Оросын улстөрийн системийг боловсронгуй болгох нилээд хэдэн тодорхой саналуудыг тавина.  “Төрийн думын зорилго – тэдгээрт дүн шинжилгээ хийн, хэлэлцэн, санал нийлсэн тохиолдолд  хөтөлбөрийг хуулиар  баталгаажуулах нь зүйтэй “ гэж тэр тэмдэглэв.