Сибирийн нөхцөлд өвлийн баярын гацуур модыг чимэх  нэгэн өвөрмөц, боломжтой   тоглоомыг Барнаул хотын оршин суугчид бодож олжээ. Хотын гудамжин дахь гацуур модыг гар хийцийн мөсөн тогломуудаар чимэх болжээ.  Хуримын ордны ажилтанууд үлгэр жишээ үзүүлж өөрийн байгууллагын өмнөх хэдэн гацуурыг мөсөн тоглоомуудар гоёжээ.  Энэ санаа хотынхонд их таалагдах болов. Хүмүүс гадаанаа мөнх ногоон гацуурыг  тунгалаг болор мөсөөр   чимэх болов. Тоглоомуудыг бэлтгэхийн тулд хүүхдийн тоглоом  болон нарийн боовны  тэргэл сар, таван хошуу, загасны дүрстэй хэвийг усаар дүүргэж, дотор нь тууз хийгээд хөлдөөдөг аж. Хүйтэнд хэдэн цаг байлгасны дараа чимэглэл бэлэн болно. Ялангуяа дотор нь өнгөт гялгар цаас хийж хөлдөөсөн цасан ширхгэүүд илүүтэй гоё харагдах аж.