Зуу гаруй мянган энгийн номхон хүмүүс амь үргэдэж, төр улс  нь  нуран унаж, удаан үргэлжилж байгаа иргэний дайн хэзээ дуусах нь тодорохой биш байна. Ирак АНУ-ын болон эвслийн  цэргийн 9 жилийн үр дүнг дүгнэж  байна. 12-р сарын 18-нд америкийн цэргийн  хамгийн сүүлчийн цуваа  Иракийн болон Кувейтын хилийг  давлаа. Ерөнхийлөгч Обама өөрийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амлалтаа биелүүллээ. Тэрээр цэргийн ажиллагаа дуусч буйг тайлбарлахдаа  америкийн цэргүүд “толгой дээгүүр” гарч явнаа.  Иракчууд мэдэгдэлдээ, АНУ-ын арми хэрүүл, шатсан газраас өөр  юу ч үлдээсэнгүй гэжээ.

12-р сарын 19-нд Ирак тус улсын дэд ерөнхийлөгч асан суннитын “Аль Иракия” намын тэргүүн Аль-Хашемийг баривчлах ордерыг өгчээ. Иракийн ерөнхий сайд, шийт  Нури аль Малики түүнийг засгийн эрхийг авах гэж оролдосонд буруутгажээ.  Ийм маягаар шиит, суннитын  сөргөлөдөөн нээлттэй болж, идэвхитэй үедээ ороод байна.

АНУ болон түүний холбоотны цэргүүд Ирак руу 2003 онд дайран орсон  юм. Түүний шалтаг нь Саддам Хуссейн  хүмүүсийг үй олноор устгах зэвсэгтэй  байгна гэсэн тагнуулын мэдээ болсон юм  /дараа нь энэ мэдээ алдаатай болж хувирсан/.  Ингэхэд Жорж Буш /хүү/ НҮБ-ын АЗ-ийн тогтоолгүйгээр  Иракад цэргээ оруулахаар тушаал өгсөн юм. Энэ алхмынх нь үр дагавар  түүний үйл хэргийг  залгамжлагч Обамад  туссан юм.  Цэргийн ажиллагааг  шуурхай дусгах нь түүний урьталуудын нэг юм. 12-р сарын эхэнд Обама иракийн дайн төгссөн бөгөөд АНУ өөр сорилтууд дээр анхаарлаа төвлөрүүлж болно гэж мэдэгдээд «Иракаас гарч байгаа явдал нь бидэнд Афганистанд хүчин чармайлтаа төвлөрүүлж, “Аль-Каидаг” ялж, бусад сорилтуудад бэлтгэх боломж олгож байна» гэлээ .

 Америкчууд Афганистанд ”Аль-Каидаг” арван жил гаруй “ялж байгаа” юм. Гэсэн  хэдий ч ямарч үр дүнгүй.  Иракад тэд тэд арай бага хугацаатай байсан. Гэхдээ цэргийн ажиллагаанд америкийн төсвөөс нэг их ная доллар гарсан. Түүнээс гадна төсвөөс гурван  их наяд долларын хөрөнгө шууд бус зарлагаар зарцуулагдсан гэж шинжээчид үзэж байна. Америкийн эрх баригчид мөнгийг зүгээр салхинд хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байх юм.  АНУ-ын Пентагоны тэргүүн Леон Панетта Багдадад цэргийн төөлөлөгчийн газрыг хаах ёслол дээр  үг хэлэхдээ «Энэхүү  засгийн эрхийг шилжүүлэх ажлыг  хэрэгжүүлж байгаа бөгөөд АНУ-ын нэрийн өмнөөс Ирак нь үнэнч нөхөр болон холбоотон гэдгийг сануулж байна. Энэ дайнд үргэдсэн амь болон бусад бүх зүйл бол хоосон биш юм шүү» гэлээ.

Америкчуудын Иракаас гарч явахад шинэ үе эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ ямарч энх тайвны тухай яригдахгүй байна гэж Стратегийн үнэлгээний болон судалгааны  хүрээлэнгийн шингжээч Сергей Демиденко тэмдэглээд «Одоо Ирак хэдэн хэсэг нуран унасан игэж хэлж болно. Курдууд бие даасан. Дараа нь  улс төрийн илүү  идэвхитэй засгийн  болон радикал хүчнийхний  вакуум үүснэ» гэлээ.

Тэд тус улсын бүх олмогт байгаа гэдгийг нэмж хэлье. Тиймээс ирээдүй маш бүрхэг байгаа юм.  Америкчууд  өөрсдийхөө дараа иракчуудад маш их тулгамдсан асуудлуудыг үлдээж байна. Тэгээд түүнийг шийдэх цаг хугацаа төдийлөн их биш байх юм.