Европын хүний эрхийг хамгаалах шүүх оросын нийслэлийн Дубровка дахь   москвагийн театрын төвд гарсан алан хядах ажиллагаанд хохирогсдын болон тэдний төрөл төрөгсдийн нэхэмжлэлийг бараг бүрэн хангажээ. Холбооны аюулгүй байдлын газраас /ФСБ/ эмгэнэлт явдал гарсны дараа хэрэглэсэн үл мэдэгдэх хийн дараа хохирогчдод  эмнэлгийн тусламжийг тэнцэртэй хүргэж чадаагүй гэж Шүүх шийдвэртээ дурьджээ.Үүний улмаас алан хядагчид төдийгүй тооны барьцааны хүмүүс нас баржээ.  Страсбург Орос улсыг   хохирогсдод нийт 1 сая 254 мянган евро төлөх шийдвэр гаргажээ.

2002 оны намар Дубровкагийн театрын төвд нэгэн эмгэнэлт  яьдал болсон юм.Театрын байранд алдартай  “Норд-Ост” мюзиклын тоглолт ид явагдпаж байв.Гэнэт 40 хүний бүрэлдэхүүнтэй зэвсэглэсэн бүлэглэл тоглолтын танхимд нэвтрэн орж  912 хүнийг барьцаанд авсан юм. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд байлаа. Бараг гурав хоногийн дараа хүчнийхэн театрыг дайран  авсан юм. Алан хядагчдын ихэнхи нь алагдсан юм.  Үүний дүнд барьцаанд байсан хүмүүсийн  130 нь амь үрэгдсэн юм. 

Энэ явдлаас хойш найман жил долоон сарын дараа Страсбургийн шүүх “Норд-Остын” хэргээр  64 хүний мэдүүлэгийг нэгтгэсэн 2 гомдол хүлээн авчээ. Европын хүний эрхийг хамгаалах шүүх    тэдгээр хохирогсдын  хүн бүрд сэтгэл санааны нөхөн олговор  8-аас 66 мянган хүртэл еврог олгох шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн хохирогсод тусгай албаныхны  барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх үеийн  үйл ажиллагааг  хууль бус байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хүчнийхэн эзлэн авах тушаал өгөхгүй байсан аж. Гэтэл Европын хүний эрхийг хамгаалах шүүх энд тусгай ажиллагаа амжилтгүй явуулсан гэж шийдсэн бололтой гэж хохирогч нэгний өмгөөлөгч Игорь   Трунов тэмдэглээд: «Энэ асуудал бол хамгийн эмзэг асуудлын нэг юм.  Шүүх аврах ажиллагааны явцад  аврах аргын  мэдээлэл  үр ашиггүй байсан  болон  тус ажиллагаанд татан оролцуулсан  тусгай албаныхан бэлтгэлгүй  байснаас болсон гэж үзжээ.   Түүнчлэн, тэнд хэрэглэсэн хийг эрүүл мэндэд хортой болон бие султай хүмүүст хэрэглэж болохгүй байсан гэж  тогтоожээ» гэлээ.

Ингэхэд оросын болон  гадаадын ихэнхи мэргэжилтнүүд  өөр бодолтой байна. Театрын төвийг дайран авсны дараа уг ажиллагааг амжилттай болсон гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Харин хүчнийхний ажиллагаа шаардлагатай эсэхэд хуулийнхан хожим  нь эргэлзэж эхэлсэн юм. Халдлагын эсрэг “Альфа” холбооны ерөнхийлөгч  Сергей Гончаров одоо хирнэ театрын төв рүү   дайрч барьцаанаас хүмүүсийг суулах цорын ганц зөв арга байсан бөгөөд хамгийн бага хохиролтой гарсан гэж үзээд «Тусгай албаныхан зөв ажилласан.  Ихэнхи шинжээчид  ажиллагааг тухайн нөхцөл байдалд амжилттай болж өнгөрсөн гэж үнэлсэн. Энэхүү ажиллагааны дараа болсон явдал бол эмнэлгийн тусламж хүргэх ёстой хүмүүсийн шийдэх асуудал байсан юм. Харин улс тэдгээр хүмүүст сэтгэл санааны нөхөн олговор олгох нь зөв зүйтэй зүйл гэж би бодож байна» гэлээ.

Хүчнийхнийг эмнэлгийнхэнд тусгай ажиллагаа явуулах тухайгаа мэдээлээгүй гэж буруутгаж байх аж. Эмч халуун зэвсгийн шархтай хүмүүс хүлээж авахаар бэлтгэж  байжээ. Өөрөөр хэлбэл мэс засалчдыг бэлтгэж байснаас, хордлогын эмч нарыг бэлтгэээгүй аж. Нөгөөтэйгүүр, гэвэл тусгай ажиллагаа гэдэг чинь маш өндөр нууцлалтай явагддаг юм. Тиймээс эмч нар үйл явдал хаашаа ч эргэхэд бэлэн байх ёстой юм.

Юутай ч гэсэн, Европын хүний эрхийг хамгаалах шүүхийн  дэргэдэх Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч  шүүхийн шийдвэрийг эерэгээр  үнэлэв. Европын конвенцын дагуу ойрын гурван сард уг шийдвэрийг  судлаж давж залдах эсэхийг шийдэх болно гэж  ОХУ-ын  Хууль зүйн дэд сайд Георгий Матюшкин тэмдэглэлээ.