Төрийн думын сонгуулийн үеэр  гарсан зөрчлүүдтэй  холбоотой он 50 гаруй  хэрэгт эрүү  үүсгээд байна гэж   Оросын  ДХЯ болон Мөрдөн байцаах хорооны илтгэлд дурьджээ. Кремлийн сайтын мэдээлснээр, тэд ерөнхийлөгчид сонгуулийн кампаниар гарсан зөрчлүүдийн тухай завсрын  илтгэлийг өргөн барьжээ. Одоогийн байдлаар эрүүгийн  гэмт хэргийн арван зүйл ангиар хэрэгт холбогдсон хүмүүсийг тодруулаад байгаа аж.  Мөрдөн байцаах газрууд  сонгуулийн кампаний явцад нийт   259  гэмт хэргийн чанартай мэдээлэл ирсэнийг нэг бүрчлэн шалгажээ.