Энэ долоо хоногт Вашингтонд анх удаа АНУ, Япон, Энэтхэг улсуудын гурван талын дипломатуудын   зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Уулзалт гадаад харилцааны яамны орлогч сайд нарын түвшинд болсон юм.  Дипломатуудын хэлэлцсэн чухал асуудлуудын нэг бол Ази тивд   Хятад улсын цэрэг-улстөрийн үүрэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотой сэдэв байсан юм.

Наймдугаар сард энэ тулгамдсан асуудлыг АНУ, Япон, Энэтхэг улс гурвуул  албан бус түвшинд хэлэлцэж байсан юм. Америкийн стратегийн болон олон улсын судалгааны төвөөс /Center for Strategic International Studies/  зохион явуулсан уулзалтанд оролцогчид Хятад улсын өсөлт нь тус  гурван улсын нийтлэг түгшүүр болж байна гэдэгтэй санал нийлцгээсэн юм. 

Ингэхдээ шинжээчдийн тэмдэглэснээр  хятадын батлан хамгаалах хөтөлбөр огт хаалттай байгаа аж.  БНХАУ-ын кибер орон зайн болон  сансрын идэвхи өсч байгаа нь Бээжингийн дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан  асуудлаархи давших  байр суурьтай  хослож байгаа юм. Юуны өмнө энэ Хятадтай зэрэгцэн орших орнуудын  нутаг дэвсгэрийн асуудалтай холбоотой юм.

Америкийн тархины төвийн зохион явуулсан уулзалт чухамдаа АНУ, Энэтхэг болон Японы шинэ яриа, хэлэлцээг албан ёсны болгохоор урьдаас зөгнөж байсан нь одоо тодорхой боллоо.

Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянины үзэж байгаагаар, америк-энэтхэг-японы гурван талт зөвлөлдөөн шинэ хэлбэрийн уулзалтыг эхлүүлэх нь нэн тэргүүний чухал асуудал юм. Дараагийн уулзалтыг 2012 онд Токиод хийхээр төлөвлөжээ. Вашигнтоны уулзалт нь  дэлхийн ирс гүрнүүдэд Азийн өрсөлдөөн өсч буйг харууллаа. Үүнд Энэтхэг улс оролцсон нь санаандгүй хэрэг биш юм.

Тэр Хятад улсын нэгэн адил өөрийн сонирхлыг уйгагүй илэрхийлж байгаа гэж Сергей Лузянин тэмдэглээд: «Энэ уулзалтын утга санаа бол Америк, Энэтхэг болон Япон - гурван орны улс-төрийн болон дипломатын нөөцийг ашиглан  Хятад улсыг тогтоон барихад оршино. Энэ ер бусын, шинэ гурвалжин юм . Хэрвээ АНУ болон Японы  тухай ярих юм бол  ойлгомжтой. Эд бол аюулгүй байдлын гэрээгээр холбогдсон холбоотнууд юм. Энэ дунд  Энэтхэг нь бусдаас бага хэмжээгээр АНД бүсэд холбоотой юм. Энэ гурвалжинд Энэтхэг улс гарч ирсэн нь Хятад улсад нилээд хүнд байдал бий болж байна гэсэн үг юм» гэлээ.

Энэтхэг болон Хятадын хоёр талын харилцаа тууштай хэвийн болж чадаагүй байгаа болон тэдний хооронд нутаг дэвсгэрийн асуудал бас байгаа юм. Ингэхдээ Энэтхэг Хятадтай хятадын өмнөд тэнгисийн арлуудын  маргаантай орнуудын талд байдаг. Энэтхэг улс Номхон далай дахь цэргийн хүчээ хүчирхэг болгохоор  төлөвлөж буй нь Хятад улсад таалагддаггуй юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн зарим асуудал нь америк-японы тал руу халих  болжээ.

Гурван талын зөвлөлдөх уулзалтыг Бээжин мэдээж хэрэг болгоомжилсон байдалтай   хүлээж авна. Гурван хүчирхэг гүрний холбоо байгуулагдсан нь ирээдүйд Хятад улсад АНУ-ын АНД-н бүс нутагт идэвхижиж байгаатай нэгэн адил дуудлага илгээж  байх шиг. Боломжтой хариуны нэг бол Сергей Лузянины үзэж байгаагаар, Энэтхэгтэй цаашид хэвийн харилцааг хөгжүүлэхийн тулд  Нью-Делийг америк-японы Хятадыг барих гэсэн бодлогоос ангижруулах нь зүйтэй юм.

Магадгүй, Хятад улс ч байр сууриа Энэтхэг улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхэд  зөөлрүүлж болох юм.  Энэтхэг улсыг энэхүү зөвлөлдөх уулзалтанд татан оролцуулна гэдэг бол бусад давуу талуудын дэргэд америк-энэтхэг-японы гурвалсан холбооны  Хятадын эсрэг төлөвлөгөөг устгана гэсэн үг юм.