Төрийн думын  шинэ 6 дахь удаагийн чуулган анхны бүгд хуралдаанаа явуулахаар  хуран цуглараад байна.  Энэ удаагийн парламентын доод танхимын гишүүд шинэ хуулиар 5 жилийн хугацаатай сонгогдсон юм. Үүний өмнө 4 жил байсан юм. Өнөөдөр танхимын бүтцийг бүрэн бүрэлдүүлэх ёстой юм. Анхны чуулганыг хамгийн ахмад настай депутат хөтлөн явуулдаг  уламжлал ёсоор   Эх орны дайнд оролцсон ахмад дайчин  /“Нэгдсэн Орос улс”нам/ Владимир Долгих  хуралдааныг удирдан явуулж байна. Тэрээр мэдэгдэхдээ, чуулганд оролцохоор 421 депутат бүртгүүлсэн гэв.  Төрийн  думын сонгууль 12-р сарын 4-нд явагдсан  юм. Депутатын корпусын бүрэлдэхүүн 45 %  шинэчлэгдсэн юм. Сонгуулийн дүнгээр  “Нэгдсэн Орос улс” нам тэргүүлж, 238 суудал, Оросын Коммунист нам -92, “Шудрага Орос улс” нам - 64, Оросын Либерал-Ардчилсан нам - 56  суудал тус тус авсан юм.   Төрийн думын спикерын албан тушаалд улстөрийн дөрвөн хүчний төлөөлөгчид нэр дэвших болно.