Сэтгүүлчдэд хамгийн их аюултай ороноор хоёр жили дараалан Пакистан үлдэсээр байна гэж Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдэгдэлд дурьджээ. 2011 онд тус улсад албан ажлаа хийж байгаад 7 сурвалжлагч амь насаа алджээ. 2011онд нийт 43 сэтгүүлч амь үрэгдэсэн гэж хорооны илтгэлд дурьджээ. Сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халтай, аминд илүү эрсдэлтэй  улс орноор Ливи, Ирак болон Мексик орж байна.  Орос улсад өнгөрч буй жил нэг сэтгүүлч алагдсан баримт бүртгэгджээ.  Илтгэлд тэмдэглэж байгаагаар, сэтгүүлчдийн  амийг хөнөөх гэмт хэрэгт нилээд өөрчлөлт орсон аж. Захиалгатай аллагын тоо  буурч,  харин аюултай даалгавар биелүүлэхэд, тухайлбал, гудамжны  эсэргүүцлийг бичихээс үүдпэлтэй үхлийн тоо дээд хэмжээндээ хүрчээ.  2011 онд   илтгэлд дурьдснаар, ялангуяа олон фотосурвалжлагч, операторууд амиа алдсан  бөгөөд тэд нийт нас барагсдын 40 % эзэлж байгаа аж.   Түүнчлэн, нэг  жилийн дотор  Интернет хэвлэлийн 8 сэтгүүлч амира алджээ.