АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден иракийн удирдагчдийг тус улсад шашин хоорондын  дайсагналыг гаргахгүйн тулд  хамтран ажиллахыг уриалав. Энэ тухай өнөөдөр британий Би-би-си  агентлаг мэдээлжээ.  Байден ерөнхий сайд Нури Малики болон иракийн парламентын тэргүүн Усам ан-Нуджейфи нартай   утсаар ярилцлаа.  Ярианы үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч “Вашингтон Ирактай урт хугацааны стратегийн түншлэлтэй  байх болно”  гэж цохон тэмдэглэв.  Дэд ерөнхийлөгч цааш тэмдэглэхдээ,  “ерөнхий сайд  болон бусад улс-төрийн хүчинүүдийн тэргүүн нар тус улсын хүндрэлийг даван туулахад хамтдаа  ажиллах  шаардлагатай байна “гэжээ.

Өмнө нь мэдээлж байснаар, даваа гаригт иракийн мөрдөн байцаах өоьө тус улсын дэд ерөнхийлөгч асан Тарик аль-Хашимийг улсын түшмэлүүдийн амийг бүрэлгэх зорилготой хуувилдаанд буруутган баривчлах зөвшөөрөл олгосон юм.Сунит аль-Хашими нь шиитийн ерөнхий сайд аль Маликийн аль эртний өрсөлдөгч юм. Сунитын улс-төрийн гол хүчин болох “Иракийя” блок иракийн парламентын хуралдаанд оролцох үйл ажиллагаагаа зогсоосноос  хоёр хоногийн дараа   Аль-Хашимийг баричлах зөвшөөрөл ирсэн гэдгийг  “Интерфакс “ агентлаг мэдээллээ.