Цагаан Ордон 2012 онд Иорданд  660 сая долларын тусламж үзүүлнэ  гэж АНУ-ын ХМХ-үүд уламжилжээ.  Энэхүү мөнгөний хагас нь цэргийн тусламжинд явах болно гэж  АНУ-ын Конгрессийн мэдэгдэлд дурьджээ. 2011 онд АНУ Иорданд  мөн хэмжээний тусламж үзүүлж байсан юм. Иордан нь Израильтэй албан ёсоор энхийн гэрээ байгуулсан анхны улс бөгөөд бүс нутагт   АНУ-ын стратегийн түнш болоод  америкийн томоохон тусламжуудыг авч байсан улсын нэг юм.  АНУ-ын Конгрессийн гаргасан  тоо баримтаар сүүлийн таван жил тус улс 2,4 тэрбум долларын тусламж авчээ.