Гонконгод  17 мянган тахианы мах бэлтгэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт гурван тахиа шувууны ханиадаар үхснээс болж    гэрийн шувуу устгах шийдвэр гарчээ. Өмнө нь H5N1 вирус  үхсэн хоёр зэрлэг шувуунаас илэрсэн байв. Гонконгод аюулт шувууны ханиад гарч болзошгүй  түвшин нилээд өндөр байна. Түүнчлэн,  тус бүс нутагт  импортоор тахиа нийлүүлэх болон  амьд тахиа зарахыг гурван долоо хоног хорьжээ.