Өмнөд Солонгосын 2 Солонгосын нэгдэх хэргийн яам тус улсын иргэдэд болон компаниудад Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан өөрсдийн эмгэнэлийг явуулахыг зөвшөөрчээ.  БНАСАУ руу  явуулах эмгэнэлийг факсаар болон шуудангаар явуулахыг зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын ХМХ-үүдийн тайлбарлаж буйгаар, тус улсын хуулинд  Сөүл, Пхеньяны хоорондын хэлхээ  холбоо нь яамаар сайшаагдасан байх ёстой гэжээ. Одоогийн байдлаар нилээд хэдэн хувийн компани тус яам руу эмгэнэл явуулах хүсэлтэй ханджээ. Тэдгээрийн дунд өмнөд солонгосын БНАСАУ руу  аялал жуулчлал явуулдаг  “Хендэ Асан” /Hyundai Asan/ оржээ. Өмнө нь хоёр Солонгосын нэгдэх хэргийн сайд Ю Ву Ик  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын   ард түмэнд Өмнөд Солонгосын Засгийн газрыг төлөөлөн эмгэнэл илэрхийлсэн юм.  Өмнөд Солонгосын удирдлага Хойд Солонгосын коммунист улсын удирдагчтай салах ёс гүйцэтгэх албан ёсны төлөөлөгчдийг явуулахгүй гэж шийдсэн юм. Нөгөөтэйгүүр, тус яам Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны эхнэр Ли Хи Ход болон “Хендэ груп”-ын  /Hyundai Group/ тэргүүн Хен Жон Ын нарт  БНАСАУ-ын таалал төгссөн  удирдагчид хүндэтгэл үзүүлэх  бие даасан айлчлал Пхеньянд хийхийг зөвшөөрчээ. Тэднийг Ким Ир Чены эх оронд хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж  сонингууд нэмж уламжилжээ.