Оросын үндэсний харилцаа холбооны компани болох “Ростелеком” болон Монгол улсын   гар утасны “ Мobicom”  компаний хооронд стратегийн түншлэлийн гэрээг  үзэглэн, харилцан үйлчилгээ үзүүлэх Орос, Монголын  анхны хилийн  сүлжээний гарцыг барьж байгуулахаар тохиролцов. Гэрээнд зааснаар, уг байгууламжийг   2012 оны 8-р сард хилийн огтлолцол дээр барьж дуусах юм.  Энэхүү огтолцоо нь “Ростелеком”ын гол сүлжээний замтай нийлэх бөгөөд Монгол улстай шууд холбоо барих боломж нээж байгаа юм. Түүнчлэн, Монголыг Европын орнууд болон Японтой, шаардлагатай үед АНУ-тай холбох боломжтой юм. Гэрээнд зааснаар, “Ростелеком” болон Мобиком  нь  Монголын  оршин суугчдад Интернетийн үйлчилгээ үзүүлэх, сувгуудыг түрээслэх  болон орчин үеийн  бусад харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд стратегийн түншүүд  болох юм.ОАО “Ростелеком” компани нь  Оросын үндэсний харилцаа холбооны компани бөгөөд тус улсын  салбарын томоохон компани юм.