Орос улсын Сонгуулийн төв комисс /СТК/ ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бичиг баримтуудыг хүлээн авч дууслаа. Энэ албан тушаалд нэр дэвших хүсэлтэй тухайгаа улсын бүртгэлтэй  улс төрийн бараг бүх намуудын удирдагчид болон нилээд хэдэн  бие даасан нэр дэвшигчид ирүүлжээ. Ингэхдээ ерөнхийлөгчийн сэнтийд албан ёсоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг  багасгаж болзошгүй юм.

Одоогийн байдлаар  СТК ерөнхий сайд Владимир Путиныг нэр дэвшигчээр   бүртгэн аваад байна. Нэр дэвших ажиллагаанд  болон гуравдугаар сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов, Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн  Владимир Жириновский, “Шудрага Орос улс” намын тэргүүн Сергей Миронов  болон “Яблоко” ардчилсан  намыг үндэслэн байгуулагч, тус намын  тэргүүн Григорий Явлинский нар тус тус  байна.

Парламентын сонгуулийн  дараа болсон  эсэргүүцлийн давалгаан,   олон нийтийн  өргөн мэтгэлцээний үеэр системтэй сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд шинэ нэр дэвшигчидтэй гарах байх гэж  ойлгогдож байсан.  Гэтэл эцсийн дүнд төрийн тэргүүний албан тушаалд нөгөө л нэг улстөрчид өрсөлдөх гэж байна. Чухамдаа бол сөрөг хүчин тэмцлийн энэ үе  шатан дээр хүчтэй тэмцлээс татгалзсан гэдэгт Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал  Михаил Ремизов итгэлтэй байна.

«Системийн сөрөг хүчний  намуудаас сонгуульд ялагдлын тоглолтуудын мэргэжилтэнүүд оролцож байна.  Зюганов нь  сонгуульд нэрээ дэвшүүлснээр, хэзээ ч гарахгүй гэдгээ сайн мэдэж байгаа. Гэхдээ түүнтэй өрсөлдөх чадвартай, бусдын сонирхлыг татаж чадах өрсөлдөгчдийг гарахыг хүсэхгүй учир тэр өөрөө нэр дэвшиж бйагаа юм. Ийм явдал нь Оросын Либерал-Ардчилсан нам  “ Яблоко “намтай ч хамаатай аж. Гэтэл  нэр дэвшигчдийг дэвшүүлэх явцад намууд  тогтвортой байдал болон улс-төрийн бодит таатай орчныг илүүд үзжээ.  Тэд  ялахгүй ч гэсэн шинэ улс төрчдийг гаргах боломж олгохгүй юм.  Энэ нөхцөлд Путины хэлснээр, түүний гол өрсөлдөгч бол тэр өөрөө болох  юм» гэж Михаил Ремизев хэллээ.

Сонгуульд чөлөөт  нэр дэвшигчид оролцоно.  Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцевээс гадна Владивостокийн дарга асан Виктор Черепаков нараас гадна бие даан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтанд бизнесмен Михаил Прохоров байгаа юм. Тэрээр парламентын сонгуульд шуугиан тарьж, азгүй нэр дэвши сныхээ  дараа хэсэг хугацаагаар  сураггүй байсан  юм.  Харин одоо тэр ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших тухайгаа мэдэгдэж байна.

Түүний өрсөлдөгчид  тэрний  өндөр дуугаар хоосон  амлахыг л харна даа.  Прохоров улс-төрийн тодорхой хөтөлбөргүй гэж улс төр судлаач Максим Григорьев тэмдэглээд: «Прохоровын улс төрд оролцох анхны туршлага нь  “азгүй” болж байсан түүхтэй.  “Зөв хэргийн төлөө” нам түүнийг эгнээнээсээ хөөсөн.  Яагаад гэвэл тэр мяарч утгаараа тэдэнд таараагүй юм.

Хамгийн гол нь түүний өөрийнх нь мэдэгдэл амжилтгүй болсон юм.  Жишээ нь: түүний оросын иргэдийн хадгаламжийг долларт болон еврод өсгөх ба  хоёр жилийн нөөцийг рубльд хадгалах гэсэн хөтөлбөр нь. Гэтэл өнөөдөр хоёр жилийн нөөцтэй хэнд байх юм бэ? Мэдээж шүү дээ.  Түүний бусад мэдэгдэлүүд нь иргэдийн   маш олон асуудлуудтай тулгарч байсан юм» гэлээ. 

Прохоровын алсын хараатай  урьдчилсан таамаг нь  сонгуулийн эхний шатанд нөлөөлөх хувийг  авна гэдэг  бол эргэлзээтэй юм гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Михаил Ремизов хэлээд: «Прохоров  уламжлалт үзэл суртлын цүнхэлийн гадна байдаг бөгөөд коммунист юм уу, аль эсвэл  Жириновскийн төлөө санаалаа өгөхгүй, хотын эсэргүүцлийн давхаргын сонирхлыг татаж чадах уу ?  Эсвэл түүнийг  урьдын адил олигархийн төлөөлөгч болон бэлэг тэмдэг гэж үзэх хүлээж авна. Энэ тохиолдолд тэдэнд түүний төлөө санал өгөх ямарч шалтаг байхгүй, тэрч бүү хэл сөрөг хүчний орчинд дорой өрсөлдөөнтэй  байсан ч тэр» гэлээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, ерөнхийлөгчийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт багасч болзошгүй аж. Одоогийн байдлаар парламентад суудалтай  болон  бие дааж нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн хувьд хамгийн хүнд шат эхлээд байна. Тэд 2 сая хүний гарын үсэг цуглуулах ёстой юм.  Энэ нь тэр бүр хүнд боломжгүй зүйл юм.  Дашрамд хэлэхэд өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн явцад засгийн газрын тэргүүн асан  Михаил Касьянов   эцсийн нэрсийн жагсаалтанд орж чадаагүй байсан юм.