Өмнөд Солонгосын удирдлага БНАСАУ- ын удирдагч Ким Ир Чен таалал төгссөнтэй холбогдуулан БНАСАУ-ын ард түмэнд  эмгэнэл илэрхийлэв.  Нөгөөтэйгүүр, Сөүл оршуулгын арга хэмжээнд  оролцох албан ёсны төлөөлөгчидийг Пхеньян руу  явуулах бодолгүй байгаа тухайгаа мэдэгджээ.  Өнөөдөр талийгаач удирдагчтай салах ёс хийх арга хэмжээн дээр түүний хүү, солонгосын удирдагчийн үйл хэргийг залгамжлагч Ким Чен Ын  ирж эцэгтэйгээ салах ёс хийжээ. Оршуулгын ажлыг  12-р сарын 28-нд төлөвлөжээ. БНАСАУ-ын мэдэгдэснээр, оршуулгын арга хэмжээнд гадаадын төлөөлөгчдийг оруулахгуй аж.   Ким Чен Ир нь Хойд Солонгосыг 17 жил удирдасан юм. Тэр 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас нас баржээ. Орос улс БНАСАУ-д эмгэнэл илэрхийлж байна. Москва дахь Хойд Солонгос улсын ЭСЯ-нд эмгэнэлийн ном нээн ажлуулж байна.