Энэ  улиралд нилээд хөрөнгө гадагшаа урссаны дараа ч Орос улс   өөрийн зээлийн рейтингийн “ ВВВ” хэмжээг хадгалсаар байна. Энэ тухай олон улсын рейтингийн  Fitch  агентлаг уламжилжээ.  Түүний мэдээлснээр, энэ оны 1-11-р саруудад оросоос 74 тэрбум доллар урсан гарсан байгаа нь дэлхийн санхүүгийн хямрал гарсан  2008 онтой харьцуулбал, хоёр дахин бага үзүүлэлт аж. Fitch   шинжээчдийн үзэж байгаагаар, Орос улс гадаад худалдааны томоохон үсрэлт хийж байгаа бөгөөд одоо хөрөнгийн томоохон экспортлогч болоод байна.