БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр Бээжинд суугаа БНАСАУ-ын элчин сайдын яаманд очиж, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас нөгчсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв.

69 настай  Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш  хятадын талаас БНАСАУ-д засгийн эрхийг тууштай залгамжлуулах үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр Хятадын КН-ын ТХ-оос эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас Пхеньян руу явуулав. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн өнөөдөр мэдэгдсэнчилэн БНАСАУ-ын засгийн газар Ким Чен Ыны удирдлагаар Солонгосын хойгийн байдлыг амгалан тайван болгох зорилгоор зохих алхам хийнэ гэдэгт Бээжин итгэж байна.

Солонгосын хойгийн байдал эмх замбараагүй болохоос сэрэмжлэхийг Бээжин их сонирхож байгаа нь хоёр орны харилцааг тодорхойлсон ёс төдий томьёолол  нуугдаж байна. Бээжин Пхеньянийн хоорондын сүүлийн үеийн  дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ чухам ийм зорилготой байсан юм.

Хятад улс умард солонгосын дэглэмийг тогтворгүй болгохыг огт сонирхохгүй байна. Тэгсэн цагт БНХАУ-ын хил орчимд хүмүүнлэгийн сүйрэл гарч, маш олон дүрвэгч Хятад руу зүглэнэ. Нөгөө талаас хятадын удирдлага БНАСАУ-ын эдийн засгийн гамшигт байдал зохисгүй зүйл гэдгийг умард солонгосын түншүүддээ нэг бус удаа анхааруулсан билээ.

Дарангуйлан захиргаадах арга замаар биш эдийн засгийг либералчлах аргаар байдлыг тогтворжуулж болох ч Ким Чен Ирт итгүүлэхийг энэ оны 5-р сард Хятадад сүүлчийн айлчлал хийх үеэр нь оролдсон билээ. БНАСАУ шинэ удирдлагын дор эдийн засгаа цаашид хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа «Чайна дейли» сонины нийтлэлд бичжээ.

Залгамжлагч туршлагагүй байгаа нь Бээжинг түгшүүлэхгүй байна. БНАСАУ-д хамтын удирдлага тодорхой хугацаанд байснаар Ким Чен Ыныг умард солонгосын элитийн бүх бүлгээс баталгаатай дэмжих боломж бий болно. Үйл явц өө сэвгүй жигд явагдах бололтой. Юу гэвэл Ким Чен Ир амьд  сэрүүн ахуйдаа засгийн эрхийг залгамжлагчад өвлүүлж эхлэсэн билээ.

Гарч болзошгүй эдийн засгийн эмх замбараагүй байдал Бээжинг  түгшүүлж байна. Иймээс ойрын үед Хятад улс хөрш улсадаа үзүүлэх эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Пхеньян эдийн засгийн хөгжлийн хятадын загварыг одоо хүлээн зөвшөөрвөл зохино гэж Эдийн хзасгийн дээд сургуулийн профессор Алексей Маслов үзэж байна.

«БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Чен Ирийн хүү Хятадад нэг бус удаа айлчилсан юм. Одоо Хятад улсад хятадын төлөөний удирдагчийг бий болгох боломжтой болсон. Ямар учраас энэ нь Хятад улсад чухал вэ? Ким Чен Ир хэнд ч ямар ч амлалт өгөхгүй байсан ч санхүүгийн болон өөр дэмжлэг бүх талаас  авч байв. Эдүгээ Хятад улс шинэ Солонгосыг цогцлон байгуулах зорилгоор умард солонгосын удирдагчийг өөртөө хандуулахыг оролдох бололтой. Эдийн засаг, боловсрол, ШУ, технологийг шинэтгэх тухай өгүүлж байна. Эдүгээ Хятадаас Солонгосын хойгт илүү идэвхтэй ажиллагаа явуулж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангаж чадахаа дэлхийд нотлон харуулахыг оролдоно» гэж Алексей Маслов хэллээ.

Мэдээжээр Хятад улс геополитикийн талаар илүү хүчтэй болох нь хятадын үр нөлөөг хязгаарлахыг оролдож байгаа АНУ-д таалагдахгүй. Харин цөмийн зэвсэгтэй БНАСАУ-ын тогтвортой байдлыг урьдчилан харах  бодлогыг сонирхох нь бүх гүрэн улсын хувьд гол урьтлал хэвээр байна. Бээжин Солонгос дундын зохицуулалтад хувь нэмэртэй болохыг АНУ арга буюу  тоомсорлох байх.