Орос улсын Сонгуулийн төв комисс ерөнхий сайд Владимир Путиныг ерөнхийлөгчийн нэр дэвшигчид бүртгэн авлаа. Тэрээр   Оросын улс-төрийн тэргүүлэх хүчин - “Нэгдсэн Орос улс” намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд дэвшисэн  анхны  нэр дэвшигч болсон юм.   Өөрийн  намын нэр дэвшигчдийг :  “Шудрага Орос улс” нам –Сергей Миронов, Оросын Либерал-Ардчилсан намаас – Владимир Жириновский болон Оросын Коммунист намаас  Геннадий Зюганов  болон “Яблоко” намаас Григорий Явлинский нарыг тус тус дэвшүүлээд байна. 3-р сарын 4-нд явагдах   Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэр дэвшигчид оролцохоор төлөвлөж байна. Тэдгээрийн дунд нилээд тодорхой болсон хүн бол бизнесмен Михаил Прохоров юм.