Орос улс энэ жил 92 сая тонн зүр тариа  авлаа. Энэ тухай тус ужлсын Хөдөө аж ахуйн дэд сайд Александр Петриков мэдээллээ.  Тэрээр хэлэхдээ,  тус улсын дотоодын  эрэлт хэрэгцээг хангалттай байлгахын  тулд   болон экспортын хэмжээг сэргээж  25 сая тонн үр тариа хураан авлаа гэв. 2010 оны ган гачигийн үр дагаврыг туулахад, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор  гадаадад үр тариа гаргахыг хориглосон байсан юм гэж Петриковын хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, төр засаг  урьд өмнө эх орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжих хосгүй  арга хэмжээг авч байгаагүй гэж хэлсэн юм.