«Сочи-2014» олимпийн зөвшөөрлийн бичиг бүхий бараа бүтэгдэхүүнийг худалдах интернет-дэлгүүр ажиллаж эхэллээ. Тэрхүү дэлгүүр Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны сайтын сууринд  нээгдэв. Shop. sochi2014. сom. хаягаар барс, туулай, цагаан баавгай болон өөр бараг 100 төрлийн бараа бүтэгдэхүүнийг захиалж болно.

 «Сочи-2014» интернет–дэлгүүр боломж, үйлчилгээний түвшингээрээ олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн их инновацийнх болсон.Дэлгүүр хоногт 24 цагийн турш худалдан авагчдад үйлчилж, бараа бүтэгдэхүүнийг сонгон авч, захиалгыг 15 минутын дотор хүргэж өгнө гэж өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд: «Оросын оршин суугчид утсаар өдөр шөнөгүй холбоо барих боломжтой. Дашрамд хэлэхэд ийм цахим дэлгүүр утасны шугамыг анх удаа үнэ төлбөргүй хэрэглүүлэнэ. Жишээ нь хэн нэгэн ямар нэгэн бараа өглөөний 4 цагт захиалахыг хүсвэл операторчинтой холбоо барьж, захиалгын баримтыг бүртгэнэ. Маш олон захиалга авах боломж бий. Эрэлтийг бүрэн хангана гэж бодож байна. Тухайлбал наадмын үеэр хоног тутамд 6000 захиалга авахаар төлөвлөж байна» гэв.

Одоогоор бэлгэ тэмдэг бүхий  хувцас хунар,  дурсгалын зүйл, тоглоом, аяга  өөр олон төрлийн бүтээгдэхүүн худалдаж байна.2012 оны эхээр интернет-дэлгүүрээр худалдах бараа бүтэгдэхүүний нэр төрлийг өргөжүүлнэ.Түүнчлэн гар урлалын эдлэл, амьтны хувцас цүнх зэрэг Олимпийн болон Паралимпийн наадмын бэлгэ тэмдэг бүхий нийт 5000 төрлийн бараа борлуулна. Visa банкны картаар эсвэл бэлэн мөнгөөр худалдаж авсан барааныхаа  төлбөрийг хийж болно. Олимпийн бүтээгдэхүүний үнэ худалдан авагчдад таалагдах бололтой гэж Дмитрий Чернышенко онцлоод: «Манай интернет-дэлгүүрийн барааны үнэ  Лондоны олимпийн наадмын интернет-дэлгүүрийнхээс барагцаалбал бүтэн хагас дахин хямд байна. Бид эрэлт хэрэгцээтэй барааны үнийг  худалдан авагчад ашигтайгаар тогтоохыг хичээж байна. Жишээ нь Олимпийн бэлэгдэл бүхий тоглоом ямагт эрэлт хэрэцээтэй байдаг. Ийм  тоглоомын үнэ 370 рубль буюу 12 долларооос эхлэнэ. Энэ нь өөр Олимпийн наадмын бэлэгдэл бүхий тоглоомынхоос нэлээд хямд байна» гэв.

 Худалдааны бүх орлогыг Олимпийн зохион байгуулалтад зарцуулана.«Сочи-2014»Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн хэлснээр бол барагцаалбал 1 сая долларын ашиг олно. Энэ нь урьдны Олимпийн зохион байгуулах хорооны он-лайн худалдааны орлоготой тэнцэж байна. «Эдгээр орлогыг Олимпийн хөдөлгөөний түүхэнд  хамгийн гайхамшигт инновацийн наадмыг зохион байгуулахад чиглүүлнэ гэж Дмитрий Чернышенко хэллээ.

Түүнчлэн Сочийн олимпийн бэлэгдэл бүхий тэмдгийг «Оросын шуудан» компанийн тусламжтайгаар авч болно. Эдгээр тэмдэг ОХУ-ын «Гознак» үйлдвэр «медалийн дурсгалт хөтөлбөрийн» хүрээнд гаргах юм. «Сочийн амьтны аймаг»,Олимпийн бэлэгдэл, хоккейд зориулсан тэмдэг эхний цувралд багтсан байна. «Гознак» үйлдвэр шагналын алт, мөнгө, хүрэл медаль үйлдвэрлэнэ. 1980 онд Москвад болсон Олимпийн наадмын өмнө «Гознак» үйлдвэр ийм медалийг үйлдвэрлэн гаргасан билээ.