Дэлхийн  газрын зураг дээр эдийн засгийн шинэ нэгдэл бий боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Казахстаны тэргүүн Норсултан Назарбаев нар Евразийн эдийн засгийн орон зай дахь  гурван улсын нутаг дэвсгэрийн дотоод дүрмийг тогтоосон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Ингэснээр  “гурав ” нь  эдийн засгийн хамтын ажиллагааг илүү нягт болгоход бэлэн байгаагаа харуулав. 

Орос, Белорус, Казахстан улсууд Гаалийн холбоогоор нэгдээд байгаа юм. Энэхүү байгууллага нь өнгөрсөн 7-р  сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.  Үүний дүнд худалдааны нийт  эргэлт гуравны нэгээр өсчээ. Ирэх жилийн 1 сарын 1 нээс хүчин төгөлдөр болох Эдийн засгийн нэгдсэн орон зай нь бараа таваарын үйлчилгээнд төдийгүй үйлчилгээ болоод ажлын хүчнүүдийг эргэлтэнд оруулахад таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх юм.

Евразийн эдийн засгийн комисс нь гурван орны хил доторхи эдийн засгийн бодлогыг зохицуулах болон гадаад бодлогод  хариу барих байх  болно. Шинэ бүтцийн бүрэлдэхүүнд гурван орны төлөөлөгчид орсон гэж  ерөнхийлөгч Дмитрий Медведев цохон тэмдэглэсэн юм.

«Манай орнуудын түүхэнд анх удаа  үндэстэнээс дээгүүр байгууллага бий болж байна. Энэхүү  байгууллагад манай орнууд үндсэндээ тусгаар тогтнолынхоо хэсгийг шилжүүлээд байна.Түүний бүрэн эрхийн нийт хэмжээ байнга өргөжин тэлж байх болно. Евразийн эдийн засгийн нийгэмлэгүүдийн хүрээний болон холбогдох эдийн засгийн хорооны  шийдвэрүүд нь аль нэгэн улс давуутай оролцохыг үгүйсгэсэн нь  зарчмын хувьд  чухал  юм. Энэхүү өөрчлөлт нь  шинэ маягийн харилцаанд суурилж байгаа    бидний  нийтлэг хүслийг тооцсон, дэлхийн шилдэг туршлагыг хэрэгжүүлсэн   харилцааны эргэлтийн хэсэг гэж үзэж болно.Энэ нь дэлхийн хамгийн  шилдэг  төдийгүй, дэлхийн сөрөг туршилт юм. Яагаад гэвэл үүнд бүх зүйлийг тооцох ёстой юм» гэж Дмитрий Медведев хэллээ.

Аливаа нэгдэл гэдэг бол  боломжуудын бас эрсдэлийн иж бүрдэл байдаг юм.  Гэхдээ эцсийн дүнд  эдийн засгаар хоршидог улс орнууд хожидог юм, гэдэгт оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев итгэлтэй байна. «Харин эдийн засгийн нэгдсэн  орон зайг байгуулсан нь  гурван оронд амьдарч байгаа хүмүүсийн хувьд  ямар ашигтай вэ гэвэл маш энгийн юм. Нэгдсэн зах нь эдийн засгийн  шинэ боломжуудыг  бий болгодог юм. Үүнд:  шинэ ажлын байрууд, эдийн засгийн хөгжил болон өнөөдрийн хүнд хэцүү,   эдийн засгийн  нөхцөлүүдийг  сөрөн зогсох өсөлтийн цэгүүдийн тогтвортой байдлыг хангах арлууд  байх хэрэгтэй юм.  “Өнгөрсөн зууны 30- аад оны Аугаа их зогсонги үед буцаж очсон ” гэж дүгнэгдээд амжисан одоогийн дэлхийн эдийн засгийн туулж өнгөрүүлж байгаа  амаргүй цаг үед бид эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхитэй явуулна гэдэгт найдаж байна.  Эцсийн дүнд эдийн засгаар нэгдсэн улс орнууд зөвхөн хожино, яагаад гэвэл эдийн засгийн нийт хэмжээ өснө. Ингэснээр нийгэм-эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд илүү боломжтой болох юм» гэж Дмитрий Медведев хэллээ.

Нийгэмлэг нь бүх оролцогчдын өмнө нээлттэй байх юм гэж  Дмитрий Медведев тэмдэглэлээ. ТУХН-ын ойрын түншүүдэд Орос, Белорус, Казахстан, Кыргызстан, Тажикистан улсууд ордог. Энд мөн  Армени, Молдав,  Украин улсууд ажиглагчаар оролцодог   Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн /ЕврАзЭс/ түншлэлийн тухай яригдаж байгаа юм.   

Өнөөдөр орой  ТУХН-ын байгууллага байгуулагдсаны  20 жилийн ойд зориулсан  албан бус  дээд хэмжээний уулзалт болох юм.