АНУ-д Интернет ашиглалт 2012 оны 1-р сар хүртэл чөлөөтэй хэвээр байх болно. Америкийн конгрессын гишүүд Stop Online Piracy Act (SOPA) хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ хүртэл хойшлуулжээ. Харин SOPA АНУ дахь Интернетийн эрх чөлөөг хязгаарлаж мэднэ гэж олонхи хэрэглэгч, томоохон компаниуд үзэж байна.

SOPA одоо АНУ-д хүчин төгөлдөр байгаа тоот эрний зохиогчийн эрхийн тухай Хуулийг солих ёстой. Эдүгээ хулгайч болон хулгайлсан сайтыг хариуцлагад татахын тулд шүүхэд хандах хэрэгтэй. Дээрх хуулийн төслийг батласнаас хойш хулгайлсан контентийг байрлуулсан сайтын түнш өөрөөр хэлвэл зар суртчилгааны зохиогч буюу провайдерт шууд хандаж, сайтын тодорхой хэсэг эсвэл сайтыг бүрэн хаахыг шаардаж болно. Microsoft, Apple, Adobe, Dell, Intel зэрэг компани мөн хуулийн төслийг дэмжээд байна. Харин Google, Facebook, Yahoo, Twitter, Mozilla, eBay, Linkedin, AOL, Zynga  компаниуд эсэргүүцэв.

Энэ нь санамсаргүй үйл хэрэг бишээ. SOPA хулгайгаас болж хохирол хүлээж буй үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж байна. Интернетэд ажиллаж байгаа компаниуд хуулийн төслийг эсэргүүцсэн гэж Мэргэжлийн өрсөлдөөний тагнуулын олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн Евгений Ющук тайлбарлан хэлээд: «Энэ нь эрх мэдлээ хортойгоор ашиглахад хүргэж мэднэ. Юу гэвэл шүүх ямар нэг шийдвэр гаргахынхаа өмнө хоёр талын нотолгоо баримтыг авч үзнэ. Шүүхийн шийдвэр мөн үнэлгээг үндэслэдэг. Харин сөрөг тохиолдолд өрөөсгөл талын арга хэмжээ авч мэднэ» гэв.

Түүнээс гадна Интернетэд эрх чөлөөг хязгаарлахыг эрх баригчид оролдоно. Жишээ нь SOPA-г хэрэглэн өөрсдөд нь таалагдахгүй сайтыг хааж мэднэ хэмээн хэрэглэгчид үзэж байна. Дэлхийн зарим улсад эрх баригчдаас Интернетэд хяналт тавьж байна. Гэвч ийм санаачилгыг АНУ-д сайшаавал дээрх практик ажиллагаа хаа сайгүй  дэлгэрнэ гэж мэдээллийн аюулгүй байдлын талаархи шинжээч Александжр Власов  үзэж байна.

«Одоохондоо АНУ-д Интернет болон ямар нэг сайтыг  хаахыг оролдохгүй байна. Нөгөө талаас ийм  хандлага дэлхий даяар тархсан. Жишээ нь Хятад улс улс төрийн шалтгаанаар Интернетийг зохицуулж, сайтыг хааж байна. Харин Интернетийн эрх чөлөөний манаанд цаг ямагт байсан АНУ одоо  ийм хандлагыг өөгшүүлж мэднэ» гэж Александр Власов хэллээ.

АНУ-ын эрх баригчдааас Интернетэд хяналт  тавих гэсэн шалтгааны тухайд гэвэл  шуугиан дэгдээсэн WikiLeaks cайтыг дурдаж болно гэж Александр Власов нэмж хэлээд: «Маш нууц олон чухал баримт бичгүүдий нь тус сайтад нийтлэсэн явдал АНУ-ын нэр хүндэд хохирол учруулав. Миний бодоход  тодорхой бүлгийнхэн хяналтгүй тархаж буй мэдээллэээс өөрсдийгөө хамгаалах бодолтой байна» гэв.SOPA хуулийн төсөлд нэлээд их  өөрчлөлт оруулан зөөлрүүлж батлах бололтой гэж шинжээчид үзэж байна.