12-р сарын 17-нд орон нутгаар ажлын айлчлал хийж явахдаа   зүрхний шигдээс өвчний улмаас зуурдаар нас нөгчсөн БНАСАУ-ын удирдагч агсантай салах ёс хийх арга хэмжээ  Пхеньянд  эхэллээ. Тус улсын телевиз Пхеньяны  Кымсусаны цогоцолборын ордноос шууд нэвтрүүлгийг дамжуулж байна.  Тэнд тунгалаг өнгийн бөмбөгөр оройн дор талийгаачийн шарилыг байрлуулжээ. Түүнийг эргэн тойрнын цэцгээр чимжээ. Олон нийтийн эмгэнэж буйг харуулж байна, тэнд хүмүүс гиншин уйлж, гараараа газар балбацгаан гашуудан байна. Түүний үйл хэргийг залгамжлагч,  хүү Ким Чен Ын   эцгийнхээ дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудав. Хойд Солонгосын  Москва дахь ЭСЯ-нд болон оросын Находка хот  дахь  БНАСАУ ын Ерөнхий консулын газар тус тус эмгэнэлийн ном нээн ажлуулж байна. Ким Чен Ирийн оршуулгыг  12-р сарын 28-нд төлөвлөөд байна. 

Гэрэл зураг