БНАСАУ-ын удирдагч асан талийгаач Ким Чен Ирийн  хүү   Ким Чен Ын эцэгтэйгээ салах ёс хийлээ гэж  хойд солонгосын ЦТАК агентлаг уламжиллаа. Арга хэмжээ хаана болж өнгөрсөн тухай мэдээлэл алга байна. Өнгөрсөн жил Ким Чен Ыныг эцгийнх нь үйл хэргийг залгамжлагчаар албан ёсоор зарлажээ.  1994 онд Ким Чен Ир нь солонгосын  төрийг үндэслэгч өөрийн эцэг, талийгаач Ким Ир Сенээс засгийн эрхийг залгамжлан авсан юм. Ким Чен Ир Хойд Солонгос улсыг 17 жил гаруй удирдасан юм. Тэр 12-р сарын 17-нд  зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ. 12-р сарын 28-нд болох оршуулгын ажилд гадаадын төлөөлөгчдийг оруулахгүй аж.