Исламын радикал “Талибан” хөдөлгөөн нь АНУ-ын дайсан биш гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден үзэж байна. Тэрээр даваа гаригт  “Ньюсуик” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа  Вашингтон  “Аль-Каидатай” тэмцлийг үргэлжлүүлэх болон Кабулд Засгийн газрын байр суурийг бэхжүүлэх зорилгоор Афганистанд  маш хүнд   “эвлэрлийн үйл ажиллагаа” буюу “хоёрдогч стратегийг” явуулж  байна. Америкийн цэргийнхэн рүү дайрч байсан  талибуудтай  холбогдуулан хийсэн Байдены тайлбарыг нилээд  хэдэн ХМХ-үүд шүүмжилжээ. Өмнө нь АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид хүчирхийллээс татгалзаж,“Аль-Каида”-гаас холбоогоо тасласан болон Афганистаны хуулийг мөрдөж, тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхийг хангах  бол  талибуудтай эвлэрэх төлөвлөгөөг буруушахгүй гэж мэдэгдэсэн юм.