Оросын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ерөнхий ажилтан, академич Рашид Сюняевыг “ эрт үеийн Сансар огторгуйн болон хар нүхний шинж чанарууд суурь ойлголтуудад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” Бенджамин Франклины нэрэмжит медалиар  шагнав. Медалийг 2012 оны 4-р сард болох жил бүрийн  уламжлалт арга хэмжээн дээр гардуулах юм.  Энэхүү нэр хүндтэй шагналыг америкийн Франклины нэрэмжит хүрээлэн нь 7-н салбарт олгодог бөгөөд үүнд:  хими, компьтерын шинжлэх ухаан, Дэлхийн тухай буюу орчин тойрны шинжлэх ухаан, цахим техник, амьтны тухай шинжлэх ухаан, механик болод физик зэрэг ордог юм. Шагналтнуудын дунд дэлхийн  нэрт эрдэмтэд –Нильс Бор, Макс Планк, Альберт Эйнштейн байсан аж. Медалийн  түүхэнд зөвлөлт, оросын хоёр эрдэмтэд энэхүү шагналыг хүртэж байсан Нобелийн шагналт Петр Капица болон онолын физикч Николай Боголюбов нар байжээ.