БНАСАУ-ын Москва дахь ЭСЯ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барсантай холбогдуулан эмгэнэлийн ном нээж байна. Өнөөдөр Находка хотын  Ерөнхий консулын газар эмгэнэл илэрхийлэх хүсэлтэй хүмүүст зориулан хаалгаа нээлээ. Үүнтэй зэрэгцэн Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Ким Чен Ирийн хүү  Ким Чен Ынд     явуулсан эмгэнэлийн цахилгаан утасыг Пхеньянд  тараажээ. Түүнчлэн, ийм илгээмжүүдийг Хятад, Вьетнам, Куба болон  бусад улс орнуудаас ирүүлжээ. Өмнөд Солонгосоос зөвхөн сөрөг хүчний намууд эмгэнэл илэрхийлжээ. Ким Чен Ын тэргүүлсэн оршуулгын  комиссийн шийдвэрээр гадаадын төлөөлөгчдийг оршуулгын арга хэмжээнд оролцуулахгүй  юм. Ким Чен Ир нь 2011 оны 12-р сарын 17-ний өдөр улс орноороо ажлын айлчлал хийж явах үеэр таалал төгсжээ.  Албан ёсны мэдээллээр тэр зүрхний шигдээсээр нас баржээ.