Гаалийн татварын тухай болон хууль бус орлогыг угаахтай тэмцэх хэлэлцээрт Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн тэргүүнүүд гарын үсэг зурлаа. Орос, Белорусс, Казахстан улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нарын түвшинд болсон Зөвлөлийн хуралдааны дараа ёслолын ажиллагаа Кремльд болсон байна.Бэлэн мөнгийг хил дамнуулан шилжүүлж алан хядах ажиллагааг санхүүжүүлсэн болон гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогыг хууль ёсны болгохын эсрэг тэмцэх асуудал, тээвэрлэж байгаа ачаанд ногдуулах олон улсын гаалийн татвар төлөх асуудлуудыг тохиролцсон байна. Евразийн эдийн засгийн комиссийн коллегийн даргаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны сайд асан Виктор Христенког томилсон байна.