Ирэх жил Афганистан улс ШХАБ-ын ажиглагчийн статустай болно. Орос, Хятад Казахстан, Тажикистан, Кыргызстан, Узбекистан улсууд багтдаг энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Михаил Конаровский «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ.

Тус бүс нутагт аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх нь  байгууллагын гол зорилт юм. Ийм учраас ШХАБ-д багтдаг орнуудын хувьд Афганистанд болж буй байдал огт хамаагүй биш юм гэж  Михаил Конаровский тэмдэглээд: «Афганистаны байдал ШХАБ-ын анхаарлын төвд байнга байсан билээ. Афганистан бол тэдний хөрш юм. Энэ улсын тогтвортой бус байдал хил залгаа улсууд тэр тусмаа Төв азийн улсуудын байдалд эсргээр нөлөөлж байгаа юм. Кабул энэ оны 6-р сард Афганистаныг ШХАБ-д ажиглагчаар элсүүлэхийг хүссэн өргөдлөө өгсөн юм. Үүнтэй холбогдсон шийдвэрийг бид удахгүй гаргана» гэлээ.

ОУ болон ШХАБ-ын бусад улсууд Афганистан улс цэцэглэн хөгжсөн, тогвортой улс байгаасай гэж хүсэж байна. Афганчууд өөрсдөө ч гэсэн улс орноо ийм байгаасай гэж хүсэж л байгаа байлгүй дээ. Харамсалтай нь ийм амжилтанд хүрэхэд хол байна даа, хол байна. Арван жилийн өмнө талибуудын дэглэм нуран унаж, донор орнууд Афганистан улсыг сэргээн босгоход зориулж хөрөнгө гаргаж өгч байхад нөхцөл байдлыг хурдан сайжруулна гэсэн итгэл найдвар төрж байсан юм. Михаил Конаровский манай сурвалжлагчтай ярилцахдаа энэ тухай сануулсан юм. Учир нь яг тэр үед тэрээр тэнд ОУ-ын элчин сайдаар ажиллаж байсан юм.

«Итгэл найдвар тэр үед их байлаа. Харамсалтай нь өнгөрсөн арван жилд эдийн засгийн хөгжил, нийгмийн байдлыг сайжруулахад үндсэн эргэлт гарсангүй. Энэ нь тогтворгүй байдал хадаглагдаж байгаагаас болж байгаа юм. Эвслийн хүч тогтвортой байдлыг тогтоож чадсангүй. Харин олон улсын тусламжийн хувьд ярих юм бол  түүнийг үр ашиггүй ашигласан юм. Афганистаныг хөгжүүлэх болон түүнийг сэргээхэд зориулж гаргасан хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглээгүй юм. Үүнээс болоод эдийн засгийн ч, нийгмийн ч нөхцөл байдал огт өөрчлөгдсөнгүй» гэж Михаил Конаровский ярилаа.

ШХАБ-ын гишүүн улс бүхэн өөр өөрийнхөөрөө Афганистаныг сэргээн босгоход оролцож байна. Үүн дээр Орос, Хятад улсууд Афганистаны хуучин өрийг цайруулсан ба энэ бол асар их өр байсан. Тус улсыг хөгжүүлэхэд ШХАБ-ын талаас үзүүлэх идэвхитэй харилцан ажиллагааны үндэс байна, энэ байгууллага асар өргөн боломжтой юм. Тус байгууллагад афганистанаас юу хэрэгтэй вэ? Афганистан улсад өөрт нь хэрэгтэй байгаа улс төр, эдийн засгийн тогтвортой байдал л хэрэгтэй байна. ШХАБ ямарч урьдчилсан болзол тавихгүй. Казахстаны нийслэл Астана хотод энэ оны 6-р сарлд болсон сүүлчийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ улсыг энх тайванч, төвийг сахисан улс байдлаар элсүүлхээр шийдсэн юм.

«Энэ бол Афганистаны хувьд хамгийн тохиромжтой статус юм. Өнгөрсөн зууны 80-аад оны эхэн хүртэл Кабул эвсэлд үл нэгдэх, төвийг сахисан улсын бодлого явуулж байсан юм. Энэ курс бол цаг хугацаагаар шалгарсан курс юм. Миний бодоход Афганистаны хувьд хамгийн тохиромжтой нь энэ юм» гэж Михаил Конаровский тэмдэглэв.

Афганчууд өөрсдөө л бүхнийг шийдэх ёстой. Харин ШХАБ Афганистанд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн байна. Ойрын ирээдүйд боломж өргөн байх бололтой.