Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө. Өнөөдөр ЦТАК агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Ким Чен Ирийн “агуу их залгамжлагчаар” түүний бага хүү Ким Чен Ыныг албан ёсоор зарлалаа

Хойд Солонгост засгийн эрхийн төлөө тэмцлээс болж байдал тогтворгүй болохгүй гэж ихэнх шинжээчид үзэж байна. Ким Чен Ир амьдралынхаа сүүлчийн жилүүдэд залгамжлагчид засгийн эрхийг шилжүүлэх тодорхой баталгааг бий болгосон юм. Ким Чен Ир нас барсан тухай албан ёсны мэдэгдэлд “солонгосын хувьсгалын оргилд манай намын гарамгай удирдагч болсон Ким Чен Ын зогсож байна гэж” бичсэн байна. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин, Ким Чен Ир таалал төгссөнөөс болж “завсарын” удирдлага бий болох байх гэж үзэж байна.

«Үе залгамжлагч хэт залуу, туршлага багатай зэргээс хамаарч цэргийн дээдсүүдийн хязгаарлагдмал бүлэг улс орныг үнэн хэрэгтээ удирдах болно. Удирдагч нь солигдох Батлан хамгаалахын улсын хороо шийдвэр гаргах төв болно. Тус улсын цэргийнхний үүрэг улам өсөх болно» гэж С.Лузянин тэмдэглэж байна.

Ким Чен Ын төр засгаа хэр хурдан нэгтгэж чадах нь тодорхой бус байна. Энэ нь маш олон хүчин зүйл тэр тусмаа гадны хүчин зүйлүүдээс хамаарах болно. Хятадын байр суурь шийдвэрлэх үүрэгтэй. Хятадын дээд удирдлагын төлөөлөгчид Ким Чен Иртэй сүүлчийн удаа холбогдохдоо БНАСАУ-д эдийн засгийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэдэг хоёргүй санаагаа илэрхийлж байсан юм. Хойд солонгосын дээдсүүд өөрчлөгдөж байгаа явдал БНАСАУ-д зориулсан шинэчлэлийн “хятадын хувилбарыг” хэрэгжүүлэх магадлал өндөр болж байна гэж профессор Сергей Лузянин үзэж байна.

 «Иймэрхүү загвар нь улс төрийн их өөрчлөлт шаардахгүй, “солонгос онцлогтой социализм»-ыг байгуулах чучхегийн номлолыг цаашид уян хатан болгох боломжийг олгож байгаа юм. Энэ тохиолдолд эзлэх хувь нь хэд дахин өсч байгаа хятадын тусламж, улс төрийн уян хатан бодлогын хариуд БНАСАУ-д эдийн засгийн асуудлынхаа зарим хэсгийг шийдэх боломж олгоно. Мөн хятадын гадаад бодлогын чиг баримжааг хатуу мөрлөх шаардлагатай болно. Бээжин цаашид БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулж  оронд нь өөрийнхөө “цөмийн шүхрийг” санал болгож магадгүй юм. Энэ хуилбараар БНАСАУ дэглэмээ хадаглаж, дампуурсан улс болох тэр замаас зайлсхийж чадах юм» гэж профессор Лузянин хэллээ.

Төр засгийн тэргүүнүүд солигдох үе хүндрэлтэй гэхдээ тайван замаар болно гэж Сергей Лузяниний үзэж байгаатай оросын нэрт солонгос судлаач Георгий Толорая санал нэгтэй байна. Ким Чен Иртэй биечлэн уулзаж явсан Г.Толорая хэлэхдээ “ойролцоогоор нэг жилийн дотор шинэ систем бүрэлдэн тогтоно гэж” тэмдэглэллээ. Эхлээд “хэд хэдэн түлхүүрийн систем “үйлчилж эхлэх бол уу өөрөөр хэлвэл Ким Чен Ирийн ганц охин дүү Ким Гён Хигийн нөхөр Чан Сон Тхэктэй Ким Чен Ын хамтран шийдвэр гаргах байх. “Засгийн эрхийн төлөө тэмцэл болохгүй, учир нь хойд солонгосын удирдагчид нөхцөл байдал ийнхүү эргэхэд бэлэн байсан гэхдээ ч ийм хурдан болно гэж санааагүй бололтой гэж” Георгий Толорая тэмдэглэлээ.