Ким Чен Ирийг таалал төгссөнөөс хойш хэсэг хугацаанд БНАСАУ-д хамтарсан засаг захиргаа үйлчлэх болно, гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл болохгүй. Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Хойд Солонгосын ХМХ-үүд үе залгамжлагчаар нь түүний хүү Ким Чен Ыныг зарлаад байна.Ким Чен Ир нас барсан явдал хойд солонгосын удирдагчдын хувьд гэнэтийн явдал боллоо. Хойд Солонгосын нас барсан тэргүүний хүү Ким Чен Ын сүүлийн саруудад улс орондоо тодорхой байр суурь эзлээд байсан гэж Толорая үзэж байна.

Шинэ удирдагчтай БНАСАУ-ын төр засгийн шинэ систем бүтэн жилийн туршд хөлөө олно гэж үзэж байгаа хятадын шинжээчидтэй Толорая санал нэгтэй байна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн ирээдүйн тухай ярихдаа шинжээч, сүүлийн долоо хоногт оролцогч бүх орнуудын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин америкчууд, өмнөд солонгосчууд Хойд Солонгост дарамт шахалт үзүүлж магадгүй. “Хойд Солонгост болсон одоогийн нөхцөл байдал, удирдлага өөрчлөгдөж байгаа зэргээс шалтгаалахгүйгээр дипломат үйл явцыг үргэлжлүүлэх нь”ОУ-ын бодлого байх ёстой гэж Толорая үзэж байна.