Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээлэлийг АНУ хүлээж авсан боловч төрийн департамент яаран тайлбар хийхийг бодохгүй байгаа бололтой. Төрийн департаментад “Ким Чен Ирийн таалал төгссөн тухай мэдээлэлийг үзсэн бөгөөд нөхцөл байдлыг ажиглаж байна гэсэн” америкийн дипломат байгууллагын мэдээлэлийг Франс Пресс агентлаг уламжиллаа. “Зохих мэдэгдлийг хэрэгцээтэй үед нь хийнэ гэж” Төрийн департаментад мэдээлсэн байна. 69 настай Ким Чен Ирийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа гэсэн мэдээлэл дэлхийн ХМХ-ээр аль эртнээс гарч байсан билээ. Түүний бурхан болсон тухай мэдээлэл дэлхийн хэмжээний шуугиан боллоо. Өнгөрсөн бямба гаригт  Ким Чен Ир зүрхний шигдээсээр таалал төгссөн байна. Ням гаригт задлан шинжилгээ хийсэн байна. Эмч нар үхлийн шалтгааныг  гаргажээ.