Таалал төгссөн БНАСАУ-ын тэргүүн  Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ыныг  Солонгосын цахилгаан мэдээний агентлаг буюу ЦТАК “агуу залгамжлагч” гэж нэрэллээ гэж Рейтер агентлаг уламжиллаа. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир 69 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөн байна. Ким Чен Ын бол “чучхе хувьсгалт үзэл санааны агуу их залгамжлагч, Хойд Солонгосын ард түмэн, арми, намын гарамгай удирдагч ” гэж ЦТАК агентлагын мэдээнд өгүүлсэн байна. БНАСАУ-д бараг хагас зуун жил мөрдөж байгаа “чучхе” номлол нь өөрийнхөө хүчинд тулгуурлах үзэл санааг сурталчилдаг юм. Ким Чен Ирийн цогцсыг, 1994 оны зун бурхан болсон БНАСАУ-ын ерөнхийлөгч асан Ким Ир Сенийг оршуулсан Кымсусан бунханд байрлуулсан байна. Ким Чен Ирийг 12-р сарын 28-нд нутаглуулна. 2010 онд эцгийнхээ үйл хэргийг залгамжлагч гэж зарлагдсан Ким Чен Ын оршуулгыг зохион байгуулах комиссийг тэргүүлж байна. БНАСАУ-д төрийн гашуудал 12-р сарын 29 хүртэл үргэлжлэх юм байна.  

Гэрэл зураг