Буриадын Иволгийн дацанд 12-р сарын 19-21-нд “мянган зулын баяр” буюу зулын ном хурах хуралдаан болно. Энэ баяр нь Богд Зонховын хойд дүр, Гелугпа сургуулийг үндэслэн байгуулагч Манзширийн дурсгалд зориулсан хурал юм. Иволгийн дацанд 24-р Бандид хамба лам  Дамба Аюшеев тэргүүтэй лам нар 3 өдрийн турш ном хурах болно. Харин 12-р сарын 20-нд олон мянган зулын гэрэлд ном хурах юм байна. Энэ өдөр бүх сүсэгтнүүд “Бандид хамба лам Дашдоржийн Итгэлийн гэгээрсэн бие махбодьд мөргөх болно”. Мөн энэ өдөр хүссэн хүн бүхэн мянган зул тэнгэрт хөөргөх ёслолд оролцож болно. Зулын хурлын ном хуралт болон мэдээлэлийг цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан том зурагтаар шууд дамжуулах юм байна.