Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ир таалал төгссөн ч гэлээ ОУ-ын Дорнод цэргийн тойргийн дайчид жирийн дэглэмээр албаа үргэлжлүүлж байна. Тус тойргийн хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Александр Гордеев өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна. ОХУ-ын Номхон далайн флот мөн л ийм дэглэмээр ажиллаж байна гэж тэр хэлжээ. БНАСАУ-ын солигдошгүй тэргүүн Ким Чен Ир 12-р сарын 17-нд таалал төгссөн бөгөөд түүнийг нас барсан тухай дөнгөж өнөөдөр л мэдээлсэн байна. Ким Чен Ир нь БНАСАУ-ын төрийн тэргүүн, Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, Солонгосын Ардын армийн Дээд ерөнхий командлагч, БНАСАУ-ын Батлан хамгаалахын улсын хорооны дарга, “агуу их жолоодогч” Ким Ир Сений хүү нь байсан билээ. Тэрээр 69 настайдаа бурхан болжээ. Өмнөд Солонгос улс ЗХ-нээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, Япон улсын Сайд нарийн танхим БНАСАУ-ын нөхцөл байдлыг ажиглах хямралын эсрэг штаб байгуулсан байна гэж олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд мэдээлж байна.