Өнөөдөр ОУ-ын гол сүлд мод, шинэ жилийн гацуурыг өвлийн өвгөн жолоочтой тусгай асар том машинаар Москвад авчирна. Саяхан 35 метрийн өндөр, 7,5 метр диаметртэй ойн үзэсгэлэнтэй сайхан гацуур модыг Москва орчмын ойгоос шилэн сонгож тайрсан байна. Нэг ч мөчрий нь хугалахгүйн тулд мэргэжилтнүүд модыг ачихаас нь өмнө маш сайн баглаж боожээ. Дахиад бас ийм сайхан гацуур мод ургуулахын тулд бүх борогцойнуудыг нь түүж авсан байна. Улс орны гол гацуур мод 110 настай байжээ. Мэргэжилтнүүд энэ модыг хэдэн жилийн өмнөөс тэмдэглэсэн бөгөөд энэ хугацаанд маш сайн хайрлан хамгаалж байсан байна. Уламжлал ёсоор улс орны гол сүлд модыг дуу хуур, бүжиг наадамтайгаар Москва хот руу үдэн гаргажээ. Том цагуудын дуун дор өнөөдөр Кремлийн Спасскийн ёслолын хаалга нээгдэх юм байна. Энэ хаалгыг зөвхөн онцгой тохиолдолд л нээдэг. Шинэ жилийн гол билиг тэмдэг гацуур модыг Кремлийн Соборный талбайд маргааш 12-р сарын 19-нд байрлуулах юм байна. Харин маргааш нь 12-р сарын 20-нд гол сүлд модоо чимэглэж эхлэнэ.