Оросын сод хөгжмийн зохиолч Петр Чайковскийн бүжгэн жүжгийг дэлхийн театрийн тайзан дээр шинэ жилийн өмнө болон Христосын мэндэлсэн өдрийн баярын үеэр заавал тоглодог нь уламжлал болсон юм. Энэ жил ч мөн адил.Мэдээж хэрэг түүний шинэ жилийн үлгэр “Щелкунчик” эхний эгнээнд явж таарна. Уламжлал ёсоор Москвад бас АНУ-д энэ жүжгийг тоглодог байна. Оросын бүжгэн жүжгийн нэрт найруулагч Алексей Ратманскийн шинэчлэн найруулсан  “Щелкунчик”  бүжгэн жүжгийг Вашингтон, Нью-Йорк хотуудад ураа хашгиран хүлээж авлаа. “Кремлийн бүжгэн жүжиг” нэртэй москвагийн хамтлаг Грек улсад “Хунт нуурын” уламжлалт дэглэлтийг үзүүлж байна. Тоглолт болгон дээр гол дүрийг өөр, өөр жүжигчин тоглож байгаа нь энэ тоглолтын нэг онцлог юм. Эдгээр нь Америк, Их Британи, Герман, Орос улсууд болон дэлхийн сор болсон гоцлол бүжигчид юм. Хоёр долоо хоногийн аялан тоглолтын үеэр 16 од болсон жүжигчид бүжиглэсэн байна.

Петербургийн Михайловын театрийг удирдаж байгаа испанийн нэрт бүжиг дэглээч Начо Дуато шинэ жилийн өмнөхөн  Чайковскийн бүжгэн жүжгийн сонирхолтой найруулагыг үзүүлнэ гэж хүлээж байна. Тэрээр 12-р сарын 16-нд “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгийг үзүүллээ. Оросын энэ сод бүжгэн жүжгийг анх удаа мөн л Мариус Петипа гэгч франц хүн найруулан тавьж байсан байна. “Хэрвээ би Михаиловын театрийн өмнө, оросын бүжгэн жүжгийн өмнө, ОУ-ын өмнө шалгалт өгөх болвол “Нойрсож буй гоо бүсгүй” бүжгэн жүжгээр л өгсөн нь дээр өөрөөр хэлвэл  толгойтойгоо л усанд шумбсан нь дээр гэж үзсэн гэж” Начо Дуато ярьж байна: «Тэс ондоо ертөнцөд нэвтэрнэ гэдэг миний хувьд гайхалтай зүйл. Агуу сонгодог хөгжмөөр болон хөдөлгөөн, бүжгийн тусламжтайгаар түүхийг өгүүлнэ гэдэг надад маш сонирхолтой байдаг юм. Би барокко болон сонгодог хөгжим дээр маш их ажиллаж байсан, харин Чайковскийн хөгжим дээр огт ажиллаж байгаагүй юм. Миний хувьд энэ нь маш хэцүү байгаа боловч намайг бас сэргээж байгаа юм. Хэрвээ би Москвад ирээгүй бол “Нойрсож буй гоо бүсгүй”-гээр хэзээч оролдохгүй байсан байх. Чайковский амьд сэрүүн байгаагүй нь харамсалтай. Хэрвээ тэр амьд байсан бол би “Та надад зөвөлгөө өгөхгүй юу”, “Намайг үүнийг хийж чадна гэж та бодож байна уу” гэх мэт олон асуултыг асуух байлаа. Миний бүжгэн жүжгийг Чайковский үзэх юм бол тэр авсан дотроо эргэж хөрвөх гавьяа байгуулсан гэж би үзэхгүй байна» гэлээ. “Үзэгчдийг бүжгэн жүжиг дуусахыг хүлээн цагаа байн байн харуулахгүйн тулд” тэрээр бүжгэн жүжгийн хөгжмийг хоёр дахин багасгасан байна. Бүх дүрүүд тэр дундаа байнга сууж байдаг хаан хатан хоёр хүртэл тайзан дээгүүр ихэмсэг алхалж байгаа нь бүжгийн загварт орсон байна. Хааны охин Аврораг илбийн зүүдэнд оруулсан муу илбэчин Карабосын дүрийг их сонирхолтой шийдсэн байна. Начо Дуатогийн найруулагаар Карабосын дүрийг нэг болохоор эрэгтэй жүжигчин, нэг болохоор эмэгтэй жүжигчин тоглож байна. Бүжгэн жүжгээ үзүүлэхийн өмнө тэрээр сэтгэл санаа өөдрөг байлаа: «Миний бүжгэн жүжиг үзэгчидэд таалагдана гэж бодож байна. Учир нь маш сайн бүжигчид бүжиглэж байгаа, бид ямар нэгэн шуугиан тарих ч юм уу, хэн нэгэнтэй өрсөлдөх гэж хийгээгүй, чин үнэн сэтгэлээсээ үүнийг хийсэн юм. Би бол яг л тэгж хийсэн. Би үнэхээр гайхамшигтай бүжигчидтэй, маш сайхан театрт ажиллаж байна. Тэгэхлээр шинэ зүйл хийгээд байя л даа» гэж тэр ярилаа.