Ерөнхий сайд Владимир Путин телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр ард түмэнтэйгээ харьцаж, тэдний асуултанд хариулсан явдал өнгөрсөн долоо хоногийн чухал үйл явдлынг нэг байлаа. Саяхан ОУ-д Төрийн Думын сонгууль болсон ба дараа нь сөрөг хүчнийхний жагсаал цуглаан болсон юм. Мэдээж хэрэг ерөнхий сайдаас энэ үйл явдлын тухай болон хэрвээ тэр 2012 онд ерөнхийлөгч болвол улс орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлөж байгаа тухай асуулаа: «Бид манай улс төрийн системийг бэхжүүлэх хэрэгтэй байна. Холбооны түвшинд, бүс нутаг болон орон нутгийн түвшинд хүмүүс төр засагтай харилцан холбоотой байгаагаа мэдэрдэг тийм ардчилалын баазыг өргөжүүлэх хэрэгтэй байна. Мөн төр засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улс төрийн систем нь гадны шокоос хамгаалагдсан бат суурьтай байх хэрэгтэй байна. Бид эдийн засгаа гадны нөлөөнөөс хамааралгүй болгомоор байна. Инновац болон шинэчлэл нь манай иргэн бүрийн тархинд шингэсэн байх хэрэгтэй байна. Инновац нь манай нийтийн бодлогын салшгүй хэсэг нь байх хэрэгтэй байна. Нэг ч хүн төр засгийн анхааралын гадуур байна гэж бодохгүй байлгахын тулд нийгмийн хүрээг хөгжүүлж, дэвжүүлэх шаардлагатай байна» гэж тэр ярилаа. Ихэнх асуулт нийгмийн хүрээ болон эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой байлаа.Өнгөрсөн 10 жил манай улсын эдийн засаг бат бэх хөгжиж ирсэн учир хямралаас зайлсхийж чадсан гэдгийг В.Путин санууллаа.Мөнгөний ханшны уналтад хатуу хяналт тавьж чадсан учир ийм амжилтанд хүрч чадсан юм: «Манай улс алт валютын нөөцөөрөө дэлхийд 3-т орж байна. Хөгжиж байгаа эдийн засгийн хувьд 10%-ийн гадаад өр гэдэг бол асар бага юм. Үүний үндсэн дээр бид нийгмийн хүрээг амжилттай хөгжүүлж чадах юм. Хямралын үед хэн ч хийж чадаагүй тэтгэвэрийг индексжүүлэх ажлыг бид хийж чадсан юм. Мөнгөний ханшны уналт 2000 оны эхээр 30%-тай түүнээс өмнөхөн 100 гаруй хувьтай байсан шүү дээ. Одоо харин ОУ-ын шинэхэн түүхэнд байгаагүй хамгийн доод хэмжээнд байна. ОУ-ын хувьд энэ бол маш сайн үзүүлэлт юм» гэж хэлсэн.

В.Путин нийгмийн өмнө хүлээсэн үүргийн тухай ярихдаа энэ салбарт өндөр зардал гаргах нь зөв үү буруу юу гэсэн маргаан байнга үүсдэг гэдгийг тэмдэглэлээ. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэхдээ хямралын нөхцөлд маш үнэлэж цэгнэсэн байдлаар болгоомжтой хандах ёстой гэж ерөнхий сайд хэллээ. Одоо болтол эдийн засгийг тооромзлож байгаа авилгал, хээл хахуулийн хүчин зүйл байсаар байгаа гэдгийг оросын ерөнхий сайд хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ авилгал гэдэг бол “ямарч шилжилтийн эдийн засгийн нийтлэг зовлон” гэж тэр тэмдэглэсэн байна.Төр засгийг сонгуулийн дүнг гуйвуулсан гэж буруутгасан сөрөг хүчний эсэргүүцлийг В.Путин анхаарч үзлээ. Ямарч гуйвууллага, учир шалтгаанаас гарч болох аргыг тэрээр санал болголоо: « Манай орон даяар байгаа 90 мянга гаруй сонгуулийн хэсэг дээр видео камерууд байрлуулахыг би СЕХ-нд санал болгож байна. Тэгээд тэр камерууд тэнд өдөр шөнөгүй ажиллаж интернетэд цацаж л байг. Сонгуулийн хэсэг дээр болж байгаа бүх зүйлийг сөрөг хүчин хянах бүх боломжийг хангаж өгөх ёстой. Парламентад орсон бүх улс төрийн хүчнүүд хуулийн дагуу сонгуулийн хэсгийн комисст багтсан байх ёстой» гэж тэр хэллээ.Оросын парламентын дээд танхим Холбооны зөвлөл болон амбан захирагчдын сонгууль хийдэг журамд эргэн орохыг ерөнхий сайд үгүйсгэсэнгүй. Энэ нь ерөнхий сайдын шууд нэвтрүүлэгт хариулсан хариултын улс төрийн хамгийн гол санал санаачлага боллоо. В.Путин нийт 88 асуултанд хариулсан байна. Ер нь 1,5 сая асуулт ирсэн байна. ОУ-ын иргэн бүр ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцох шаардлагатай байна гэж тэрээр хэллээ. Ирэх сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол би өөрөө гэж тэр үзэж байна.