АНУ -ын цэргийн сүүлчийн цуваа Ирак улсын нутаг дэвсгэрээс гарч Кувейт улсын хилийг давлаа гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Ийнхүү арван жил үргэлжилсэн Ирак улс дахь америкийн цэргийн оролцоо эцэслэлээ.Энэ улсад байсан өөрийн сүүлчийн цэргийн базаа АНУ баасан гаригт иракын төр засагт хүлээлгэн өгсөн байна. Тус агентлагын мэдээлж байгаагаар иракын цэргийнхнийг сургах АНУ-ын ЗХ-ний 157 цэргийн албан хаагч үлдсэн байна. Багдадад байгаа АНУ-ын ЭСЯ-ыг хамгаалах америкийн тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл үлдсэн байна. Тус улсыйн ерөнхийлөгч Саддам Хусейний дэглэмийг унагасан 2003 оны Иракын дайны явцад америкийн 4500 орчим цэргийн албан хаагч амь насаа алдсан байна. Барууны ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар 2003 оноос хойш 100-120 мянга орчим энгийн номхон иргэд амь насаа алджээ.  Саддам Хусейний дэглэмд үй олноор хөнөөх зэвсэг байна гэсэн шалтагаар АНУ, Их Британ улс хоёр тус улсад цэрэглэн орсон юм.