Тус улсын баруун нутгийн Шетпе төмөр замын өртөөнд бямба гаригт шинэ эмх замбараагүй байдал гарлаа. Нэг хүн амь насаа алдаж, 10 гаруй хүн хэлмэгдсэн байна. Эмх замбараагүй байдал үүсгэгчид тус мужийн Жанаозена хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тавь орчим хүн төмөр замыг хаасан байна. Тэд зүтгүүр болон хэд хэдэн ачааны вагонуудыг шатааж дараа нь Шетпе тосгонд дээрэм тонуул хийсэн байна. Цагдаагийнхан зэвсэг хэрэглэсэн байна. Жанаозена хотод 3 хоногийн онцгой байдал зарлаж хөл хорьжээ. Баасан гаригт тус улсын Тусгаар тогтнолын 20 жилийн ойг тэмдэглэх гэж байхад олоныг хамарсан эмх забараагүй байдал болж дээрэм тонуул хийсэн байна. Энэ байдлаас болж 11 хүн амь насаа алдаж, 86 хүн хэлмэгджээ. Хэд хэдэн байшинг шатааж, дэлгүүр болон банкоматуудыг тонон дээрэмдсэн байна. Цагдаагийнхан 70 гаруй хүнийг баривчилсан байна.