Филиппин улсын өмнөд нутагт хүчтэй далайн шуурганаас болж хүмүүсийн амь нас эрсдсэнтэй холбогдуулж  ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, тус улсын ерөнхийлөгч Бенигно Акинод эмгэнэл илэрхийллээ. Кремлийн хэвлэлийн алба энэ тухай мэдээлсэн байна. Филиппиний өмнөд нутагт болсон “Ваши” далайн хүчтэй шуурганаас болж 436 хүн амь насаа алджээ. Хэдэн зуун хүнийг ор сураггүй алга болсон гэж үзэж байна гэж орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгийн салбараас мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх байх гэж Онц байдлын үндэсний алба мэдээлж байна. Энэ цуваа арлын өмнөд хэсгийн Минданао арал бусдаас илүү нэрвэгдсэн байна. Тэнд тээвэр бүрмөсөн саатаж орон сууцнуудад цахилгаан хангамж дутагдаж байна.