Парламентийн сонгуулийн 5%-ийн босгыг буруулах шаардлагагүй гэж  В.Путин үзэж байна. “Миний бодлоор энэ босгыг 5%-иас багассгах шаардлагаагүй, тэртэй тэргүй энэ босго хамгийн доод цэгтээ байгаа. Хэрвээ багасгавал удирдахын аргагүй, ажил хийдэгггүй парламенттай болно” гэж засгийн газрын ерөнхий сайд “Россия-24” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Улс төрийн системийг либералчлахын тулд өөрчлөлт хийх боломжтой юу гэж түүнээс асуусан байна. Намыг бүртгэх шаардлагатай хүмүүсийн тоог төр засаг бууруулахад бэлэн байна уу гэсэн асуултад ерөнхий сайд хариулахдаа “энэ нь тийм чухал зүйл гэж би үзэхгүй байна” гэж хариулсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.