ДХБ-д ОУ элслээ. 12-р сарын 16-нд ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина, ДХБ-ын ерөнхий захирал Паскаль Лами нар мянган хуудастай боть бүхий зохих баримт бичигт гарын үсэг зурлаа. Одоо зөвхөн батлах л үлдээд байна. Батласнаас хойш 30 хоногийн дараа ОУ, ДХБ-ын бүрэн эрхэт гишүүн болно. 2012 оны 7-р сар хамгийн цаад талын хугацаа. ОУ ДХБ-д өөрийн гэсэн тодорхой байр суурьтай элсэж байна гэж Эльвира Набиуллина чуулган дээр үг хэлэхдээ мэдэгдлээ: «ДХБ дахь манай ажил одоо үйлчилж байгаа худалдааны дүрмийг дэмжээд зогсохгүй түүний даярчлалын хөгжлийн ашиг сонирхол болон орчин цагын ижил тэнцүү сорилтонд тохиросон шинэ шинэ зарчмуудыг боловсруулахад чиглэгдэх болно. Нилээд хэврэг эдийн засгийг дэмжиж харилцан ажиллах тус байгууллагын чиглэсэн зорилгыг бид бас хуваалцаж байна. ДХБ дахь ОУ-ын үүрэг шинийг санаачлах байдалтай байх болно» гэж тэр хэллээ.ОУ ДХБ-д хүндэтгэлтэйгээр элслээ. ДХБ-ын сайд нарийн 8-р бага хурлын дарга Нигерии улсын Худалдааны сайд, ОУ-ыг ДХБ-д элсүүлэх тухай протоколын төслийг батлахыг санал болгож билиг тэмдэгийн байдлаар алхаар цохьсны дараа тэрээр сайд нарийн бага хурал баримт бичгийг хүлээн авч байгаа тухай зарлалаа. Танхимд цугларсан ДХБ-ын гишүүн орнуудын бүх төлөөлөгчид энэ мэдэглийг суудлаасаа босон алга ташин хүлээн авлаа.

Одоо манай байгууллага дэлхийн худалдааны 97%-ийг зохицуулах боллоо гэж хэлээд ОУ-ыг энэ том гэр бүлийн гишүүн болсонд нь баяр хүргэлээ. Энэ том гэр бүлийн гишүүн бүхэнд дүрэм нь нэгдсэн, ил тод байх ёстой. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн илгээлтийг шадар сайд Игорь Шувалов уншиж танилцууллаа: «Олон талын олон улсын интститутыг бэхжүүлж, үр ашигтай, шудрага худалдааны системийг хөгжүүлж, бүхэнд ижил нэгдсэн, ил тод эдийн засгийг либералчлах алхамыг үргэлжлүүлэж орон нутгийн болон бүс нутгийн хямралыг даяарчлалд оруулахгүй байх нь өнөөдөр маш чухал байна. ДХБ-ын хүчирхэг нөөц бололцоо олон улсын эдийн засгийг тогтвортой байдлыг хангана гэдэгт найдаж байна.Энэ ажилд ОУ хамгийн дээд зэргээр хувь нэмрээ оруулахад бэлэн байна» гэж тэр хэллээ. ДХБ-д элсэх явдал ОУ-ын гадаад бодлогын нэг чухал чиглэл байсан юм. Хэлэлцээр хийсэн 20 жилд ОУ үндэсний хууль тогтоомжоо дэлхийн стандартад хүргэх цаг хугацаа хангалттай байлаа. "Гадаад худалдааны үйл ажиллагааг улсын зүгээс зохицуулах тухай хууль" буюу оросын Гаалийн тухай хууль 8 жилийн турш ДХБ-ын хэм хэмжээгээр ажиллаж байна. ДХБ-д ОУ элссэнээрээ улс оронд орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Оросын төлөөлөгчдийг сүүлийн 9 жил толгойлож байгаа Максим Медведевков ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж хэллээ: «ДХБ хэнд  ч автомат давуу тал олгохгүй байна гэж хэлж болно . Жишээ нь Хятадын хүчирхэг эдийн засаг гишүүн болсноороо бүхнийг хожиж байна гэж хэлж болно. Тус улсын гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдсэн байна. Харин жижиг улсуудын хувьд энэ байгууллагад элссэн нь билиг тэмдэгийн чанартай байсан юм. ОУ-ын хувьд бол эдийн засгийн тогтвортой хөгжил болон оросын зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх ба хөрнгө оруулалт болон ашиг нэмэгдэнэ гэсэн бүрэн итгэл байна. Оросын эдийн засаг цаашид ДХБ-ын дүрмээр хөгжих болно» гэж тэр ярилаа. Импортын барааны гаалийн татварыг Москва 8 жилийн турш салбараас нь хамааруулаад аажмаар үе шаттайгаар багасгах ёстой. Оросын хэрэглэгчил 3-4 жилийн дараа л ашгаа мэдэрч эхлэнэ. Харин ДХБ-д элссэнээр оросын болд болон химийн бүтээгдхүүн үйлдвэрлэгчид илүү хожих болно.