“Кольское” нэртэй нефтийн хөвдөг тавцан оросын Алс Дорнодын Агнуурын тэнгист өнөөдөр  живсэн ба түүн дээр 67-76 хүн байжээ. Мөс зүсэгч “Магадан”, чирэгч “Нефтьгаз-55” зэрэг хөлөг онгоцууд аврах ажиллагаагаа эхлээд байгаа боловч далайн хүчтэй давалгаа саад учруулж байна. Одоогийн байдлаар 9 хүнийг авраад байна. Ирж байгаа мэдээнээс үзвэл энэ тавцан дээр байсан бүх хүмүүс гидротермо комбинезон болон аврах хантаазтай байжээ. Мөн энэ тавцан дээр 4 хийлсэн завь байсан байна. Мөс зүсэгч “Магадан” хөлгөөр зам гаргуулан хөвж байсан энэ нефтийн тавцанг Камчаткын хойгийн баруун эргээс  Сахалин арлын эрэгт хүргэхээр авч явж байсан юм. Энэ цуваа урьд шөнө хүчтэй далайн шуурганд өртсөн байна. Энэ тавцангийн битүү шилнүүд хагарч дотор нь ус орж эхэлсэн учир тэд “СОС” дохио өгсөн байна. Осол болсон газар хүмүүсийг хайхаар хоёр нисдэг тэрэг хөөрчээ.