Су-30 МКИ онгоцны үйлдвэрлэл, боловсролын солилцооны хөтөлбөрүүд, эмийн үйлдвэрлэлийн стандартыг хангах болон бусад олон баримт бичгүүд нь – Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингхийн Орос улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хийсэн яриа, хэлэлцээрийн үр дүн юм. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Энэтхэгийн ерөнхий сайдтай хийсэн энэ удаагийн уулзалт нь Хайнань арал дээр болсон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын болон францын Каннд болж өнгөрсөн “Их Хорийн” дээд хэмжэээний уулзалтын үеэр хоёр тэргүүний хийсэн уулзалт, ярианы үргэлжлэл болсон юм. Хэлэлцэрүүд болон үзэглэсэн баримт бичгүүд нь Дмитрий Медведевын ярьснаар, хоёр орны харилцаа итгэлцлийн шинж чанартайг батлан харуулсан аж. Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр баталгааждаг гэж оросын  ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Энэ оны 9 сарын хугацаанд хоёр орны бараа эргэлт 7 тэрбум долларт хүрсэн. Мэдээж хэрэг, энэ жил сүүлийн үеийн хамгийн дээд амжилтанд хүрнэ. Барааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Яагаад гэвэл энэ нь нэг медалийн хоёр тал юм. Манай улс Энэтхэгтэй цэрэг-техникийн салбарт урьд өмнө хүрч байгаагүй түвшинд хоршиж байна.  Бид энэтхэг түншүүдтэйгээ  томоохон төслүүд дээр хамтрах  сонирхолтой байна. Энэ нь олон зорилгот ачааны онгоц зохион бүтээх, 5 дахь үеийн сөнөөгч онгоц болон иргэний нислэгийн техникийн салбарт хорших зэрэг юм. Хамтын ажиллагааны онцгой хэсэг бол “Куданкулам” АЦС-ыг барьж, ашиглалтанд оруулах яваа юм. Энэ АЦС-ын цөмийн реакторууд нь Санкт-Петербургийн Ижорын заводад үйлдвэрлэгдсэн юм. Энэтхэгийн ерөнхий сайд Сингх мэдэгдэлдээ, Дэли Орос улстай тохиролцсон ёсоор хамтран ажиллахаар зорьж байна. “Куданкулам-1” болон “Куданкулам-2” нь баригдаж дуусах дөхөж байна. Гэтэл цөмийн аюулгүй байдалтай холбоотой тодорхой асуудлууд гарч байна. Тэгэхлээр хоёр долоо хоногийн дараа эхний тогоог ашиглалтанд оруулах бөгөөд хагас жилийн дараа төслийн хоёрдахь хэсгийг ашиглалтанд өгөх бололмжтой юм.

Нөгөөтэйгүүр, Орос улс Энэтхэгийг ШХАБ-д элсэхэд дэмжиж байгаа болон Делийг НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны бодит нэр дэвшигч гишүүн гэж үзэж байгаа гэж Дмитрий Медведев хэллээ. Энэтхэг улс бидний хувьд стратегийн онцгой эрхтэй түнш юм.  Энэ үүднээс бид НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байгаа. Мэдээж хэрэг АЗ-ийн бусад гишүүд болон НҮБ-ын гишүүн бүх орнууд тохиролцон, үүнийхээ дагуу АЗ ийн шинэчлэлийг хийх ёстой юм. Орос улс дэмжинэ гэдэгт найдаж болно гэв. Хоёр улс нь БРИКС-ийн үр ашигтай гишүүд юм. Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ ордог энэхүү байгууллагын үүргийг өнөөдөр зөвлөлдөх механизм гэж тэмдэглэж болох юм. Ийм ажил нь одоо үед маш чухал, яагаад гэвэл, дэлхий өөрчлөгдөж байна. Харин эдийн засаг маш хүнд байдалд байна. БРИКС-ийн орнуудад дэлхийн хүн амын тал хувь нь болон дэлхийн  ДНБ-ний өсөлтийн бараг тал нь ноогдож буйг Дмитрий Медведев сануулав. Энэ нэгдэл бол “нөлөө бүхий оролцогчдын байр суурийг зөвшилцөж, эв нэгдийн суурин дээр манай орнуудыг нэгтгэсэн сонирхолуудыг олон улсын тавцан дээр хамгаалах үүрэгтэй юм” гэж Дмитрий Медведев онцлон тэмдэглэв.