Одоогоос яг нэг жилийн өмнө Хойд Африкийн Тунисийн иргэн Мохаммед Буазизи олон түмний өмнө өөрийгөө шатааснаар “арабын хавар” гэх хувьсгалууд шил даран гарч, нилээд хэдэн орнуудад улс-төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон юм. Африк тивийн хүн ам энэхүү үйл явцыг одоо болтол мэдэрч байна. Тунист засгийн эрх баригчдыг байгуулах шилжилтийн үе нь дуусашгүй бослого, жагсаалаар дагалдасаар байна. ”Ядуурал, полицын дур зоргоороо авир нь” миний амиа егүүтгэх шалтгаан боллоо гэж олон нийтийн өмнө тунисын амиа золиослогч хэлсэн юм. Түүний цөхрөнгөө барсан энэхүү үйлдэл өөрийн амьдралаас сэтгэл дундуур байдаг Хойд Африкийн олон хүн амын хувьд “гинжин урвал” болж хувирсан юм. Тунист энэ явдал нь дээд цэгтээ хүрч, 10 хүн амиа егүүтгэсний дараа тус улсын ерөнхийлөгч Бен Али Саудын Араб руу зугатсан юм. Зэргэлдээ орнуудын хүн ам саяхан бат бэх байсан засгийн эрхийг өөрчилж болох юм гэдгийг харж авчээ. Давалгаан Египт, Сири, Бахрейн, Йемень болон Ливид хүрч очлоо.

Тунисийн “Жасмины хувьсгал” /”Малига цэцгийн хувьсгал”/ нь барууны маягийн ардчиллын үр гэж улс-төрч Рустэм Вахитов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Ийм ардчилал нь дийлэнхи олны хүсэл зоригийг илэрхийлж байдаг юм. Харин Арабын Дорнын  ихэнхи нь происламист үзэлтэй байсаар байна. Тунист исламын “Ан-Нахда” нам засгийн эрхийг барих болсонд нилээд олон улстөрчид түгшиж байна. Ингэхэд манай дэлхийн зарим бүс нутгууд, тухайлбал, Хойд Африкад дээд зиндааны дэглэмийг хувьсгалын өмнө байсантай адил зөвхөн цэргийн  диктатураар барьдаг байна. Эдгээр гэгээрсэн, өрнөдийн диктатур нурсан нь юунд хүргэж байна вэ гэвэл, засгийн эрхэнд радикалууд ирж буй юм. Харин энэ бол шал өөр ертөнц юм шүү. Ингэхдээ, шинжээчийн үзэж буйгаар, Өрнөдийн орнууд бүс нутгийн байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулжээ. Үүний тулд эвслийн Ливид явуулсан хатуу ажиллагааг эргэн санахад хангалттай юм. Үүнийг одоо ч гэсэн үргэлжлүүлж л байгаа. Ингэхдээ барууны ертөнцийг үзэх үзэл нь Дорны хүнээс шал өөр гэдгийг мартах юм. Өрнөдийнхөн өөрийн геополитикийн асуудлыг шийдвэрлэхдээ Дорнын тулгамдсан асуудлыг ашиглах гэж оролдож байна гэж Санкт-Петербургийн Орчин үеийн Ойрхи-Дорнодыг судлах төвийн захирал Гумер Исаев үзэж байна. Хүн амыг уур уцаар хилэгнэж байгаа болон нийтийг түгшээж байгаа нийгмийн, эдийн засгийн хүчин зүйлүүдийг тэд байнга хяналтандаа авахыг оролдож буйг бид харж байна.

”Арабын хавар” нилээд хэдэн  шинэ сургамж өглөө. Нэгдүгээрт, дэглэмийн болон түүний удирдагч нарын солигдоггүй чанар ард түмний бухимдал, засгийн эргэлдтэнд хүргэж байгаа нь энэ юм. Ингэхдээ засаг төр хувьсгалын уур амьсгалтай сурталчилгаа, хүн амын Интернетээр зохион байгуулж буй процессуудыг хянах ямарч чадваргүй. Эцэст нь хэлэхэд, Дорно дахиныхны  хувьд хэвийн гэж үзэх амьдралын бага түвшин ба хүн амын ихэнх хувийг эзэлдэг залуучууд ажил мэргэжилгүй буй нь орчин үед улстөрийг катализаторыг улам идэвхижүүлж байна. Харин түүний үр дүнг гуравдагч хүчнүүд ашиглаж байна. Эрт орой нэгэн цагт Хойд Африкт улс бүрт хэрэгтэй удирдлагын болон дотоод улстөрийн зохион байгуулалтынзагвар бий болно. Хамгийн гол нь энэ процесс дээд зэргийн урсгахгүй л явагдаасай.