Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иракийн цөмийн нилээд хэдэн объектуудад Израиль цохилт өгч  болзошгүй тухай олонтой цухалзах боллоо. Израилийн нисэгчгүй онгоцнуудыг ираны цөмийн объектууд дээр нисгэсний үр дүнд энэхүү жагсаалтыг хийсэн гэж мэдээлж байх юм. Тийм ч байж болох. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Иранд цохилт өгсний үр дагаварууд нь нилээд хэдэн орнуудын, тэр тусмаа Орос улсын сонирхлыг хөндөж болзошгүй юм. Манай цөмийн объектуудын эмзэг байдал маш бага, гэхдээ хэрвээ шаардлагатай гэж үзвэл бид тэдгээрийг шилжүүлнэ” гэж  Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын терроризмын эсрэг салбарын тэргүүн Голам Реза Жалиль мэдэгдэв. Гэхдээ Иран, Израилийн цэргийн шууд мөргөлдөөн нь ираны нутагт израилийн “цэгийн” цохилтоос эхэлсэн бөгөөд үүгээрээ хязгаарлагдана. Мөргөлдөөнд АНУ-ын зэвсэгт хүчнийхэн үүнд тэдний бүс нутгийн холбоотнуудыг татан оролцуулж магадгүй юм.

Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ираны эргэн тойронд тогтнож байгаа геополитикийн байдал нь Орос улсыг нэн даруй өмнөд хил дээрээ цэргийн хүчээ зузаатгахад хүргэж байна. Оросын цэргийн Армени дахь баазын хэсгийг түркийн хилийн ойролцоо Гюмри дүүрэгт шилжүүлсэн юм. Чухамдаа Түркийн нутгаас АНУ Ираны объектуудад цохилт өгч болзошгүй юм. Нөгөөтэйгүүр, Каспийн эргээс оросын өмнөд зүг рүү Махачкалагийн районд ОХУ-ын Каспийн тэнгисийн флотын пуужингийн бүх онгоцнуудыг шилжүүлжээ. Энэ усан онгоцны бүлэг одоогийн байдлаар Каспийн тэнгист цэргийн сургуулилт явуулж байна. Бүс нутагт бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулах хүртэл арай хүрэхгүй биз гэж Холбооны улсын аюулгүй байдлын албаны тэргүүн Николай Ковалёв “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэсэн юм. Израиль, Иран хоёр мэдээллийн дайнаа үргэлжлүүлсээр байх болно гэж бодож байна. Дэлхийн хүн амд маш олон тооны  хүний амь эрсэдсэн зэвсэгт мөргөлдөөн огт хэрэггүй. Түүнчлэн, дайн нь өөртөө бүс нутгийн стратегийн хүчний тэнцвэрийн өөрчлөлтүүдийг болоод тааж баршгүй үр дагаврыг дагуулдаг юм.

Мусульманы нилээд хэдэн орнуудтай таагүй харилцаатай байгаа Израилийн хувьд Иранд цохилт өгөх нь байдлыг нилээд хурцатгаж мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүүр, мусульманы нилээд хэдэн орнуудад Иран улс хүчирхэг, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй байх нь огт хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл, стратегийн төлөвлөгөөнд одоохондоо хэлбэлзсэн тэнцвэртэй байна. Энэ бүгд нь арай ч дайнд хүргэхгүй  болов уу гэж найдаж байна. Израиль-ираны мөргөлдөөн тэр тусмаа түүнд бусад орнууд оролцох болвол дэлхийн эдийн засгийг булшлана гэж Цэргийн эрдмийн академийн профессор Вадим Козюлин ярьж байна. Иран бол нефтийн тэргүүлэгч экспортлогчийн нэг. Хэрэв дайн дэгдэх юм бол дэлхийд хар алтны үнэ өснө. Энэ нь мэдээж хэрэг дэлхийн эдийн засгийг ганхуулна. Цэргийн мөргөлдөөний нийгмийн үр дагаварыг мартаж хэрхэвч болохгуй юм. Ямарч дайн дүрвэгсэдийн урсгалаар уршигтай, тэр тусмаа тэд бүс нутагт багагүй байгаа. Үүнээс үзэхэд хүмүүнлэгийн болзошгүй сүйрэл нэмэгдэх магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын үзэж буйгаар энэ бүхнээс үзвэл Израиль Иранд цэргийн цохилт үзүүлбэл энэ нь “алдаа болох юм”.