Москва гургуултай боллоо. Маш урт сүүлтэй хурц өнгөтэй гоё шувууд «Бугдийн төлөө экологи» Олон улсын өглөг буяны сангаас нийслэлийн дөрвөн цэцэрлэгт хүрээлэнд нээсэн жижиг амьтны хүрээлэнгүүдэд суурьшив. Москвагийн хүүхэд, насан хүрэгсэд ба нийслэлийн зочид амьд гургуул үзэх боломжтой байна. Эдгээр нь гоё тансаг шувуу билээ. Ялангуяа эр гургуул маш гоё байна. Тансаг өдүүдэд нь алтлаг ногоон, улбар шар, ягаан хөх өнгө гоц нийцжээ. Гургуул өвлийн хүйтнийг тайван давдаг. Нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан хашаа нь тохилог тухтай байна. Хавар тэдгээр жижиг амьтны хүрээлэнгийн одоо өвөлжөөнд явсан өөр амьтанд байраа олгоно. «Бүгдийн төлөө экологи» Олон улсын өглөг буяны сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Полина Бессарабова хэлэхдээ: «Одоо эдгээр гургуул урьд хонь, тахиа, молтогчин туулай байсан хашаанд суурьшлаа. Эдгээр байрыг «Амьтныг хайрлах замаар хэрцгийн байдлыг давах» арга хэмжээний хүрээнд байгуулсан. Хашаанд байгаа ан амьтантай харилцах нь хүрээлэн буй орчинд зөөлнөөр хандахад хүүхэд залуучуудад туслана гэж сангийн мэргэжилтнүүд найдаж байна» гэв.

Битцево, Кузьминки, Сокольники, Нескучный сад зэрэг нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нээгдсэн жижиг амьтны хүрээлэнгүүд ялангуяа нийслэлийн хүүхдүүдэд таалагдаж байна. Ийшээ байнга ирдэг хүмүүс жижиг амьтны хүрээлэнгүүдэд дуртай амьтадтай. Тэд хэрмэн, зэрлэг тахиа, молтогчин туулайнуудыг тэжээхэд туслаж байна. Харин алтан гургуул чухам юунд дуртайг тэд мэдэхгүй байв. Хүүхэд залуучууд зохих мэдээлэл Интернет ба эцэг эхчүүдээсээ авсан. Гургуул үр, жижиг жимс, жимсгэнэ, үр тариа, хорхой шавж иддэг нь илрэв. Эртний грекууд гүржийн өнөөгийн Риони голыг Фазис гэж байсан аж. Гургуул тэнд нутаглаж байсан учир түүнийг «фазан» гэжээ. Колхидын Фазис-Риони мөрнөөс гургуулыг авчирсэн гэдэг. Энэ нь үнэн зөв байх. Грекийн тэнгисчид л Европт гургуулыг суурьшуулахад тусласан гэж үзэж байна. Хожим эдгээр шувуу Хойд Америк, Австрали, Шинэ Зеланди болон дэлхийн өөр олон бус нутагт шилжиж, орон нутгийн нөхцөлд дасав. Гургуул АНУ-ын Өмнөд Дакота муж улс ба Японы Иватэ мужийн бэлэгдэл болжээ.