НҮБ-ын АЗ ливийн удирдагч асан Муаммар Каддафийн дэглэмд дарамт үзүүлэх зорилготой Ливийн Төв банкны үйл ажиллагаатай холбоотой авсан хориг арга хэмжээгээ цуцаллаа. Энэ тухай өнөөдөр Рейтер агентлаг дипломат эх сурвалжаасаа иш татан уламжилжээ.  НҮБ-ын АЗ-ийн эх сурвалжийн хэлснээр, хориг арга хэмжээг цуцалсан нь Ливийг хямралын байдлыг даван туулахад тустай юм. Түүнчлэн, Ливид мөрдөгдөж байсан хориг арга хэмжээнүүдийн ихэнхи болох америкийн хоригууд өнөөдөр цуцлагдлаа. Дашрамд хэлэхэд Каддафийн болон түүний гэр бүлийнхний данс хааллтай хэвээр байна.