Филиппинд халуун орны хүчтэй салхи гарсны улмаас 119 хүн амь үрэгдээд байна гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ. Өмнө нь халуун орны “Washi” хүчтэй салхины болон үерийн улмаас 60 хүн нас барсан гэж мэдээлж байсан юм. Байгалийн сүйрлийн эрсдэлийг багасгах Үндэсний зөвлөлийн тэргүүн Бенито Рамосын танилцуулснаар, Филиппины өмнө зүгт сүйрэлд нэрвэгсдийн тоо өсч магадгүй байгаа аж. Жил бүр борооны улирал болох 6-12 сарын хооронд Филиппийны цуваа арлууд дээр 20 орчим хүчтэй далайн шуурга гарч, хүчтэй байгалийнигамшигт хүргэдэг байна. 

Гэрэл зураг